x

Улаанбаатарт 2023 оны хавраас скүүтэр түрээсийн үйлчилгээг нэвтрүүлнэ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшил хамтран скүүтэр түрээсийн үйлчилгээг 2023 оны хавраас нэвтрүүлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан НЗДТГ, “Евро-хан” ХХК, “Нордик кристал стар” ХХК хамтран ажиллах гэрээг өнөөдөр байгууллаа. Гэрээний хүрээнд 2023-2024 онд нийт 1000 ширхэг цахилгаан скүүтэр оруулж ирэх юм.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Дэлхийн томоохон хотуудад байдаг жишиг үйлчилгээ Улаанбаатарт нэвтэрч байна. Энэ бол залууст чиглэсэн, түгжрэлийг бууруулах арга хэмжээний нэг. Энэхүү скүүтэр нь -16 градус хүртэл хүйтэнд тэсвэртэй ажиллах учраас гуравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд ашиглах боломжтой. Түрээсийн үнэ, төлбөрийг бизнес төлөвлөгөөнийхөө дагуу хувийн хэвшил өөрсдөө тогтооно.

Харин төрийн зүгээс уг үйлчилгээг нэвтрүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэн өгөх юм. Иргэд автомашины хэрэглээнээс аль болох татгалзах, нийтийн болон бусад тээврийн хэрэгсэл ашиглахыг нь дэмжих чиглэлд Нийслэлийн удирдлага явган хүний болон дугуйн замыг засаж, шинэчилж байгаа. Скүүтэрээр зорчих зам, боломжийг нэмэгдүүлэхийн тулд уг ажлыг ирэх жил ч мөн үргэлжлүүлнэ” хэмээлээ.

Түрээсийн скүүтэрийн үйлчилгээг Улаанбаатар хотноо нэвтрүүлэх төслийг санаачлагч, “Нордик кристал стар” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнх-Од “Хоёр жилийн өмнөөс уг төслийг санаачлан, хэрэгжүүлж байна. Иргэд хотын төвийн богино зайд зорчихын тулд автомашин унаж түгжрэлд сааталгүйгээр, зорьсон газраа саадгүй хүрээсэй гэж хүсэн энэ төслийг санаачилсан. Өнгөрсөн жил 100 гаруй иргэнээс цахимаар судалгаа авч үзэхэд 95 хувь нь скүүтэр хэрэглэхийг дэмжсэн, мөн 10 орчим хувь нь өдөр тутамдаа скүүтэр хэрэглэдэг гэсэн үр дүн гарсан. Төслийн гол зорилго нь түгжрэлийг бууруулж, автомашинаас татгалзан, эко хэрэглээг дэмжихэд оршиж байна” гэсэн юм.

Энхтайваны өргөн чөлөө болон Чингисийн өргөн чөлөөний дагуу скүүтрийн зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Иргэд тус зогсоол дээрээс аппликейшнээ уншуулан, төлбөр төлсний дараа ашиглах юм. АНУ болон Европын холбооны улсууд руу их хэмжээгээр нийлүүлдэг, 2022 оны “X6” хэмээх загварын уг скүүтэр:

120 кг даацтай, 19 кг жинтэй;

25 км/цаг хүртэл хурдлах, 500 ваттын хүчин чадалтай мотортой;

Усны хамгаалалттай;

13 ампер, сольдог зайтай;

Байршил тогтоогчтой;

5 инчийн, хатуулаг дугуйтай;

25 градус налууд өгсөх чадвартай;

-16 градуст ажиллах;

Зайн цэнэгээрээ нийт 36-45 км туулах;

Гар утасны аппликейшнтэй хоршин ажиллах боломжтой ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Anhaa (172.69.252.133)
    Yag zow shvv ene tosliig bas manai bag bodoj ywsan. Hamtarj ajillah sanal tawij bna. Holboo barih dugaar bna uu.
    2022 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (172.69.252.135)
    метротой болно гэдэг шиг юм болох виы
    2022 оны 12 сарын 18 | Хариулах
  • Irgen (172.69.252.133)
    Bolioo chadah chadahgui ym nar unaj bj neg negniigee hohiroono
    2022 оны 12 сарын 18 | Хариулах
  • rayray (172.69.252.133)
    Хэдэн гүүр бариад л шийдэгдэх асуудал юм
    2022 оны 12 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 26 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 34 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 44 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 4 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 5 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 10 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 37 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 57 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top