x

Хот төлөвлөлт, барилгын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг хүргэх eBARILGA цахим системийг нэвтрүүллээ

Хот төлөвлөлт, барилга байгууламжийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэх, хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор вэб, аппликэйшн хосолсон “eBARILGA” цахим систем ашиглалтад орлоо.

Тодруулбал, www.ebarilga.ub.gov.mn геопорталаар дамжуулан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төслийн мэдээлэл, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан, эсэх зэрэг нийслэлийн нутаг дэвсгэр дэх хот байгуулалттай холбоотой зөвшөөрлийн мэдээлэл, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасын мэдээлэл болон Улаанбаатар хотын орон зайн мэдээ, мэдээлэл зэргийг авах боломжтой.

Мөн Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг төрийн үйлчилгээний хүсэлтийг илгээж, шийдвэрлэлтийг цахимаар хүлээн авах боломж бүрдэж байна. Харин “eBARILGA” гар утасны аппликэйшн ашиглан иргэд өргөдөл, хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцыг хянах, барилга байгууламжийн зөвшөөрлийн хугацааны мэдээлэл, мэдэгдлийг харах, зөвшөөрөлгүй барьж буй барилга байгууламжтай холбоотой зөрчлийг мэдээлэх, хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлийн боловсруулж байгаа төсөл, хөтөлбөрийн мэдээллийг шуурхай авах, өөрийн санал, хүсэлтээ илгээж болно.

Вэб, аппликейшн хосолсон тус “eBARILGA” цахим системийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өгсөн юм.

Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Нийслэлийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт заасны дагуу хийх цахим шинэчлэлийн хүрээнд “eBARILGA” цахим системийг нэвтрүүлэхэд бэлэн боллоо. Хот байгуулалт, хөгжлийн газар нь Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан иргэн, хуулийн этгээдэд 22 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн хамгийн их хүсэлт ирүүлдэг найман төрлийн үйлчилгээг www.E-Mongolia.mn порталаар дамжуулан иргэдэд хүргэж байгаа.  

2022 онд нийт  9,000 орчим хүсэлт хүлээн авч, шийдвэрлэснээс 23.1 хувийг нь цахимаар хүлээн авсан. Энэ системийг нэвтрүүлснээр иргэд, олон нийтэд мэдээллийг ил тод, нээлттэй, шуурхай хүргэхээс гадна тэдний гомдол, хүсэлтийг хүлээн авч, яаралтай шийдвэрлэх боломж бий болно.

Цаашид барилгын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар олгох ажлыг цахимжуулахаар ажиллаж байна. Иргэдийн гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, мөн зөвшөөрөл олгох үйл явцыг цахимжуулснаар нэг талаас иргэдийн цаг завыг хэмнэж, үйлчилгээг илүү хялбар авдаг болно. Нөгөө талаас авлига, албан тушаалын гэмт хэрэг гарахаас сэргийлэх, хүнд суртал буурах ач холбогдолтой” хэмээв.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа системийг танилцуулахдаа “Энэ систем нь улс болон нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа цахим хөтөлбөрүүдтэй уялдаж ажилладаг. Тухайлбал, төрийн мэдээлэл солилцооны “ХУР”, танилт нэвтрэлтийн нэгдсэн “ДАН” системээр www.ebarilga.ub.gov.mn порталд нэвтэрч, өөрийн эзэмшилд байгаа газар, барилгын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллээ шалгах боломжтой. Түүнчлэн оршин суудаг газрынхаа төлөвлөлт, барих барилга зэргийг ч харж болно.

Аппликэйшний хувьд мөн “ХУР”, “ДАН” системээр нэвтэрч өргөдөл, санал гомдлоо хүргүүлэх, хот төлөвлөлт, барилгатай холбоотой зөрчлийг мэдээлэх боломжтой” хэмээн онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 25 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 33 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 43 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 3 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 4 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 9 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 36 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 56 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top