x

Жүжигчин У.Цогтбаяр: Ерөнхий сайдаа, та ард түмнээ хүндэл л дээ

Нүүрсний хулгай хийсэн хүмүүсийн нэрсийг зарлахыг шаардсан жагсаал Төв талбайд дөрөв дэх өдрөө болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар өнөөдөр жагсагчидтай уулзахаар гарч ирэв.  

Энэ үеэр жүжигчин У.Цогтбаяр "Нүүрсний хулгайч нарын 40 их наяд төгрөгийг улсын төсөвт авъя. Хэдэн жилийн хулгай юм бэ? Нэрийг нь зарлах цаг болсон юм биш үү? Таныг таван жил хүлээлээ. Ерөнхийлөгчөөс, Ерөнхий нарийн бичгийн даргаас та битгий айгаач. Битгий нууж, ерөнхий байгаач. Ард түмнээ хүндэл л дээ. Нүүрсний хулгайн асуудлаар байгуулагдсан ажлын хэсэгт ард түмэн хамт байя" гэлээ. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Тавантолгойтой холбоотой асуудлыг гаргаж тавиад яг 21 хонож байна. Улстөрчдийн нэр удахгүй тодорно. Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсэг байгуулсан. Нүүрсний луйвартай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллах болно.АТГ, Тагнуулын ерөнхий газар ажиллаж байна. Хууль хяналтын байгууллагуудад ажиллах боломжийг олгох ёстой. Засгийн газраас өнөөдөр байгуулагдсан ажлын хэсэгт жагсагчдын төлөөлөл болж, 100 хүртэл хүн орж болно" гэлээ.

Үүний дараа жүжигчин У.Цогтбаяр "Ажлын хэсэгт нь би ороод юу ч мэдэхгүй юм чинь мэддэг хүмүүсийг нь оруулмаар байна. Их сургуулиудын доктор, профессорууд, эрдэмтэн багш нар, хуульч, эдийн засагчид гэх мэтчилэн боловсрол өндөртэй хүмүүс нь дариухан ирээд ажлын хэсэгт нь ороод өгөөч" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 22 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 31 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 40 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 0 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 1 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 6 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 33 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 9 цаг 53 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top