x

Ч.Ундрам гишүүн Төрийн ордонд эрдэнэт хүний амь насыг "санаатай" бүрэлгэснийг баталгаатай мэдэж ярьж сууна

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн маргаантай асуудлынхаа талаар NTV телевизийн "Улаан Бал" ярилцлагын нэвтрүүлэгт ярьжээ.

Нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн "УИХ-ын гишүүний хувиар та өөрийгөө ёс зүйн асуудалд орсон гэж боддог уу?" гэсэн асуултад "Би өөрийнхөө гэрт, өөрийнхөө нөхөрт уйлаад бухимдлаа гаргаж байгаа нь ёс зүйн асуудал юмуу. Би төрийн ордон дотор архидаж байгаад хүн унагаад алчхаагүй, зодоон хийгээгүй. Төрийн мөнгөнөөс хулгай хийгээгүй. Би ямар ёс зүйн асуудал гаргасан юм бэ. Ард түмэн яагаад миний хувийн асуудалд анхаарлаа төвлөрүүлээд байгаа юм. Тэр олон хулгайч нарт анхаарлаа чиглүүл л дээ" гэж хариулсан нь олны анхаарлыг татаад байна. Магадгүй түүнийг гишүүн агсан Г.Батхүүгийн аллагад буруутай этгээдийг мэддэг байх гэсэн хардалт төрж буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн дүү П.Батчимэг "Хуулийн байгууллага одоо уг ярилцлагад анхаарлаа хандуулж, төрийн ордонд болсон санаатай, зохион байгуулалттай уг “аллага”-ын талаар олон нийтэд мэдээлэл өгөх нь үнэнд нийцтэй. Ч.Ундрам гишүүн 2019 оны тавдугаар сарын 17-ны орой Төрийн ордонд үйлдэгдсэн ноцтой хүн амины хэргийг үйлдсэн “эзнийг” мэдээд яриад байгаа бус уу" гэжээ. 

Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Ойрын үед олны анхааралд өртөөд буй УИХ-ын гишүүн Ч.Ундрам өчигдөр орой NTV TB-ийн Улаан Бал нэвтрүүлгээр оролцож (уригдсан гэж ойлгосон) холбогдоод буй асуудлууд тэр дундаас уул уурхайн хулгай, хувийн амьдралаа олон нийтийн сүлжээгээр дэлгэж, ичгүүр сонжуургүй инээж ярьж, “ярвайж” уйлж жүжиглэж суухыг хараад үнэхээр дур гутлаа. Энэ эмэгтэй хууль батлах гэж суусан болохоос хулгай дээрмээ хаацайлж, хувийн амьдрал, ор хөнжлийн асуудлаа олонд гайхуулах мэт бардам, дээрэнгүй, “давилуун” “сэхүүн” авирлах нь хэрээс хэтэдсэн ёс зүйг уландаа гишгэсэн, бүдүүлэг хүн болох нь өөрийнх нь ярилцлагаас тод томруун харагдлаа. Ээж, эх хүний ариун гэр орон, хань үр хүүхдүүддээ хандах сэтгэл түй ч алга. Хувь хүний эрээн бараан амьдрал, ард түмнээс сонгогдсон төрийн түшээ хүний ёс зүйг бүүр орхиё. Хамгийн гол асуудал төрийн ордон өнөө үед архичид, алуурчид, янхандалт, дээрэмчид, луйварчид, хулгайчид, үгүй дутуу юмгүй “бузар бүхний үүр” болсон юм байнаа гэдгийг МАН-ын эрхэм гишүүн эмэгтэй олон нийтийн сүлжээнд цацаж орхилоо. Төрийн ордонд архидаж, эрдэнэт хүний амь насыг түлхэн унагаж, санаатай бүрэлгэснийг хүртэл гишүүн Ч.Ундрам баталгаатай мэдэж ярьж сууна. Өөрийн гэртээ өөрийн нөхөртэйгээ өөрийн дураар авирлаж байхад нь ард түмэн юунд сонгосон эрхэм гишүүнийхээ хувийн асуудалд анхаарлаа нээрээ хандуулаад байгаа юм бол… Хуулийн байгууллага одоо уг ярилцлагад анхаарлаа хандуулж, төрийн ордонд болсон санаатай, зохион байгуулалттай уг “аллага”-ын талаар олон нийтэд мэдээлэл өгөх нь үнэнд нийцтэй. Хардах эрх нь бидэнд бий. Ч.Ундрам гишүүн 2019 оны 5 дугаар сарын 17-ны орой Төрийн ордонд үйлдэгдсэн ноцтой хүн амины хэргийн үйлдсэн “эзнийг” мэдээд яриад байгаа бус уу. Олон олон сайтууд, иргэд, олон нийтийн сүлжээ сануулаад анхаарал хандуулаад эхэллээ" хэмээн бичжээ. 

2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд УИХ, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү гонсноос унаж таалал төгссөн харамсалтай явдал болсон билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 36 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 44 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 53 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 14 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 15 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 20 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 47 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 7 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top