x

Д.Амарбаясгалан: Аливаа асуудлыг яриа хэлэлцээрийн журмаар шийдвэрлэх ёстой

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Цагдаагийн Ерөнхий Газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Эрдэнэс Тавантолгойн нэг мөргөцөг буюу 385 орчим мянган тонн нүүрсний хэрэг шалгагдаж байгаа. Энэ бол Эрдэнэс Тавантолгой болон жижиг Тавантолгой компаниудын хооронд нүүрсний зөрүүтэй байдал үүссэн гэдэг асуудал юм. Энэ талаар 2017, 2018 онд сайд, УИХ-ын гишүүд олон нийтэд мэдээлж байсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу нь тодорхой гараагүй байна. Үүнд УИХ-ын нэр бүхий гишүүн жижиг Тавантолгой компанийн эзэмшигчийнхээ хувиар шалгагдаж байгаа. 

Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хөндсөн болон Бүрэн эрхт төлөөлөгч томилсонтой холбоотойгоор өнөөдрийн байдлаар 15 орчим албан тушаалтан Авлигатай Тэмцэх газарт шалгагдаж байна. Үүнд Засгийн газрын, төрийн өмчийн, яамд, агентлагийн тодорхой төлөөлөл шалгагдаж байгаа. Гэм буруутай эсэхийг нь шүүхийн байгууллага шийдвэрлэнэ. 

Ард түмэн үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлж, талбай дээр жагсаж байна. Гэвч үймээн самуун дэгдээх оролдлого хийх аюул байдгийг ард түмэн мэднэ. Иймд аливаа асуудлыг яриа хэлэлцээрийн журмаар шийдвэрлэх ёстой, Засгийн газар аливаа асуудалд нээлттэй хандана гэдгийг хэлмээр байна.

Иймд Ерөнхий сайдын захирамжаар миний биеэр ахлуулан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа хүмүүстэй уулзаж, шаардлагыг хүлээн авч, хамтдаа асуудлыг шийдвэрлэхэд санаачилга гарган ажиллахаа илэрхийлье" гэлээ.

Иргэд нүүрсний хулгайг эсэргүүцэж, хулгай хийсэн хүмүүсийг зарлахыг шаардан Төв талбайд хоёр дахь өдрөө жагсаж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 35 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 43 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 53 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 13 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 14 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 19 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 46 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 6 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top