x

Н.Сугар: Б.Цэцэг удирдагчтай нэгжийг татан буулгах албан тоот хүргүүлнэ

НИТХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй болжээ.

Иймд Хотын дарга Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эргүүлэн татахаар болсныг мэдэгдлээ.

Энэ талаар НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Сэлбэ гол төслийн нэгжид зарцуулахаар төлөвлөсөн байсан 3.1 тэрбум төгрөгийг дэмжихгүй гэсэн шийдвэрийг НИТХ дахь МАН-ын бүлэг гаргасан. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2023 оны төсвийн төслөөс саналаа эргүүлэн татаж байна.

Үүнээс гадна Бодлогын судалгаа шинжилгээний газрын төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гарсан учир саналаа татаж төсвийг нь бууруулахаар боллоо.

Сүүлийн өдрүүдэд Сэлбэ голтой холбоотой шүүмжлэл, нийгмийн хэлэлцүүлэг болсон. Тиймээс Сэлбэ гол төсөл ямар учиртай байсан талаар мэдээлэл хүргэх нь зүйтэй байх.

Сэлбэ гол төсөл нь 2018 онд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрийн хүрээнд 60 сая ам.доллароор голын урсцыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Үүнд санхүүжилт хийхээр тохиролцсон байдаг. 60 сая ам.долларын 95 хувийг БНХАУ-аас гаргах бол үлдсэн таван хувийг нийслэлээс гаргах Засгийн газрын шийдвэр гарсан байдаг. Одоогийн байдлаар тус төсөлд улс, нийслэлийн төсвөөс мөнгө зарцуулаагүй. 

Нийслэлийн Засаг даргын зүгээс голын урсцыг сайжруулахын тулд дунд нь гурван байршилд томоохон цөөрөм байгуулбал агаарын чийгшил, ундны усны нөөцөд ач холбогдол өгөх учраас төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд төслийн нэгж байгуулах бүтцийг Сангийн яам батлаад сонгон шалгаруулалт зарлахад иргэн Б.Цэцэг шалгарч, түүнийг НЗДТГ-аас Сэлбэ гол төслийн удирдагчаар томилсон байсан. Иргэн Б.Цэцэгийг мэргэжлийн бус хүн төслийг удирдаж байна хэмээн шүүмжилж байгаа учир энэхүү тайлбарыг өгч байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 36 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 45 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 54 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 14 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 15 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 20 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 47 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 7 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top