x

Ж.Сүхбаатар: 30 жилийн түгжрэлийг би 3 сарын дотор шийдэж чадахгүй

Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулахтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэсэгт нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр давуу эрхээр явах ёстой. Энэ журам хатуу мөрдөгдөхгүй байгаа.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо өчигдөр хуралдаж, хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Үүнд ерөнхий сайд ч оролцсон. 

Нийтийн тээврийн хүрэлцээ, хангамж муугаас гадна саатал ихтэй байна. Автобус хүлээж байгаа иргэд даарч байна. Тэгэхээр энэ нөхцөлд бид хийж чадах арга хэмжээгээ авах ёстой. Тиймээс Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв гэх энэ гурван газар ирэх даваа гарагаас бүх хүчээ дайчлаад, зөвхөн нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах тал дээр анхаарч ажиллахаар болсон.

Тээврийн цагдаагийн газарт хүний нөөцийн дутагдалтай, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг камераар хянаад торгосон ч үр дүнгүй гэх мэт асуудлууд байгааг ойлгож байна. Гэсэн ч байгаа бүх хүчээ гаргаад нийтийн тээврийг амьсгаа авах хэмжээнд нь ажиллуулах ёстой гэдэг үүргийг өгсөн. Одоо шахалт үзүүлэхээс өөр арга алга. 

Зөвхөн нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулснаар түгжрэл арилахгүй ч гэсэн амьсгаа авах хэмжээнд багасна.

Яамгүй сайд гэдэг нөхөр бүх хүний бухимдлыг тайлагч болж хувираад байна. Бүх зүйлийг намайг хариуцдаг гэж олон нийт ойлгоод замын зохицуулалт, нийтийн тээврийг надаас асуугаад байна. Би хариуцсан хүн нь биш. Цаана нь хариуцсан олон газар ажиллаж байгаа.  Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн нийтийн тээврийн газар гэж бий. Тэндээс асуу. 

Хүмүүс намайг зоригтой шийдвэр гарга гээд байх юм. Би зоригтой байгаа, хэнээс айх юм бэ. Замбараагүй байгаа олон асуудлыг шийдэх гээд ажиллаж байна. 20,30 жил бугшсан асуудлын үр дагаврыг би гуравхан сарын дотор шууд шийдэж чадахгүй" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Ухаан чинь хүрэхгүй
    2022 оны 12 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 37 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 45 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 55 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 15 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 16 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 21 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 48 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 8 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top