x

МАН-ын гишүүнд залилуулсан Японы иргэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ханджээ

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан танаа-

Намайг Фуказава Койчи гэдэг, Япон улсын иргэн. 2011онд Монгол очих үедээ Монгол авто замын нөхцөлийг сайжруулах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрж,түүнээс улбаалан Япон улсын хамгийн шилдэг автозамын барилга угсралтын системийн Монгол хувилбарыг хөгжүүлэхэд “Акиба Фүжи” ххк-г үүсгэн байгуулан Япон дахь өөрийн компанид ажиллаж байсан Монгол инженерийг өөрийнх нь хүсэлтийн дагуу өөрийн хувьцааны зарим хэсгийг түүнд шилжүүлж компанийн үүсгэн байгуулагчдын нэг болгон тус системийн хөгжүүлэлтийг хариуцуулсан болно.Би түүнд хамгийн их итгэн дэмжиж байсан.

Би "Акиба Фужи "ХХК -ийн үндсэн бааз болгон үйл ажиллагаанд ашиглахаар худалдан авсан газраа 2015 оноос хойш залилуулж байснаа саяхан л олж мэдэн түүнд холбогдуулан Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасан. 

Өнөөг хүртэл би түүнийг дэмжиж ирсэн ч борлуулалтын орлого болон зээлж авсан мөнгөө ч буцаан төлөөгүйн дээр миний итгэлийг хугалан монгол ажилчдынхаа оффисын барилга барихаар төлөвлөн худалдан авсан газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн, зөвшөөрөлгүйгээр өөр нэг монгол иргэнтэй үгсэн тохирч барилга барин түүнээс ноогдох хувийг хувьдаа авч завшсан байна. Миний бие болон өөр монгол иргэний гарын үсэг зурсан баталгаат бичиг байсаар байтал энэ талаар Монголын цагдаагийн албанаас шалгаж байгаа хэмээн өнөөг хүртэл ямар нэгэн үр дүнд хүрэх ажиллагаа огт хийгдэхгүй байна.

Тухайн Монгол Улсын иргэн нь Монгол Улсын сонгуульд нэр дэвшиж байсан, олны итгэл хүлээсэн Монгол Ардын намын гишүүн боловч яагаад ирээдүйд олон залуучуудын ажиллах ажлын байр болох, тэдний мөрөөдөл Монгол дахь программ хөгжүүлэлтэд ашиглах газрыг хувийн эрх ашгийн төлөө завшсаныг огт хүлээн зөвшөөрч чадахгүй байна.

Өнөөдөр түүнтэй ижилхэн 10 гаруй Монгол залуучууд манай компанид ажиллаж байна. Тэд хэзээ нэг өдөр эх орон руугаа буцаж Японд сурсан мэдлэг туршлагаараа Монголын Улсын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулна. Гэтэл тэдний ажиллах ажлын байрыг барих газраа залилуулсны улмаас тэд Монгол Улсад очиж ажиллах боломжrүй болсон байгаа нь хэтэрхий харамсалтай байна. Иймд та бүхэн Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа гадаад иргэдийн хөрөнгө оруулалтын хэмжээ их, баrа эсэхээс yл хамааран хөрөнгө оруулагч миний эрх ашгийг хамгаалж, энэ асуудалд анхаарал хандуулж өгнө yy. 

Япон улсын иргэн ФУКАЗАВА КОИЧИ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 6 цаг 47 мин "Хараал хүрсэн хот" 6 цаг 56 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 16 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 17 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 22 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 8 цаг 49 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 9 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top