x

Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ

Монгол болон Япон улс хоорондоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Энэхүү түүхэн ойг тохиолдуулан хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан япон иргэдийг Монгол төрийн одон, медалиар шагналаа. 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  1. Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын булгийн хүндэт зөвлөх Никай Тошихиро

  2. Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Хоккайдо мужийн Саппоро хот дахь Монгол Улсын өргемжит консул Такабэ Цүтомү 

Алтан гадас одонгоор

  1. Монгол судлалын холбооны тэргүүн, эрдэмтэн Конагая Юүки

  2. Японы Олон Улсын хамтын ажиллагааны "ЖАЙКА" байгууллагын ерөнхийлөгч Танака Акихико

  3. Сакү, Монголын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Харүхара Акио

  4. Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Шимизү Такэнори

  5. Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такаока Масато

  6. "Heart saving project" төслийн Зүрхний мэс засалч Тамүра Масамичи

  7. "Мабучи Мотор" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хүндэт Еренхийлөгч Мабүчи Такаичи

  8. "Шима Сейки" хувьцаат компанийн Ерөнхийлөгч Шима Масахиро

Найрамдал медалиар

  1. Төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагааны хорооны дарга Ямагүчи Шүничи

  2. Монгол судлаач, эрдэмтэн Миявака Жюнко

  3. "Глобал" Олон Улсын рашаан судлалын төвийн захирал, судлаач Мацүда Таданори

Шагнал хүртсэн эрхмүүдийн сэтгэгдлийг хүргэе. 

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такенори Шимизү “Миний сэтгэл маш өндөр байна. Элчин сайдын ажлаа өгснөөс хойш 5-6 жил Монгол, Японы харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллалаа. Ялангуяа их, дээд сургуулиудад Монголын тухай лекц уншдаг байсан. Өнөөдөр би шавь нартайгаа хамт ирсэн. Би энэ шагналыг ганцаараа биш, Монголын тухай судалгаа хийж байсан, хийдэг оюутнуудынхаа хамт авсан гэж бодож, маш их баярлаж байна" хэмээв.

Монгол судлалын холбооны тэргүүн, эрдэмтэн Конагая Юүки "Би 1979 онд оюутан байхдаа нэг жил Улаанбаатарт суралцсан. Манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор уг хүндтэй шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс авсандаа маш их баяртай. Мал аж ахуй, нүүдэлчдийн соёл миний сэтгэлийг татдаг. Одоо малчин хүн цөөрч байна. Гэхдээ нүүдэлчдийн сэтгэлгээ бол өөр. Та бүхний дотор ч нүүдэлчдийн сэтгэлгээ оршин байгаа. Мал маллахгүй ч нүүдэлчдийн сэтгэлгээ байсаар байгаа тул энэ талаар судалж, цаашид ч хадгалж явах учиртай гэж бодож байна" гэсэн юм.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такаока Масато "Манай хоёр улсын харилцаа бол хүн төвтэй, хүний харилцаанд тулгуурладаг. Цаашид ч үүнд төвлөрч, харилцаагаа өргөжүүлэн, хөгжүүлнэ найдаж байна. Мэдээж хэрэг эдийн засгийн харилцаа чухал. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдлыг харахад улс төр, аюулгүй байдлын харилцаа чухал гэж бодож байна. Мөн боловсрол, хүмүүнлэг зэрэг бүх салбарт хоёр улс харилцаагаа хөгжүүлэх шаардлагатай" гэв. 

Японы Олон Улсын хамтын ажиллагааны "ЖАЙКА" байгууллагын ерөнхийлөгч Танака Акихико "Монгол Улсын дээд одон хүртсэндээ маш их баяртай байна. Энэхүү шагналыг зөвхөн надад олгож байгаа биш, ЖАЙКА байгууллага, Япон улсын Засгийн газрын үйл ажиллагааг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байна. Хоёр улс Дунд хугацааны хөтөлбөр байгуулж байгаа. Үүний дагуу ЖАЙКА олон улсын байгууллага Монголд үйл ажиллагаагаа явуулах болно" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Уржигдар 13 цаг 25 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Уржигдар 13 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Уржигдар 12 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин Уржигдар 12 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна Уржигдар 12 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ Уржигдар 12 цаг 41 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа Уржигдар 12 цаг 37 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална Уржигдар 12 цаг 05 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 2026-07-24 WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2026-07-24 Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 2026-07-24 Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 2026-07-24 Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 2026-07-24 TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2026-07-24 Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2026-07-24 Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2026-07-24
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top