x

Зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Өнгөрсөн сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд урсгал сөрж долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийг прокурор хянаад, нэмэлт мөрдөн байцаалтад өчигдөр буцаажээ.

Ямар шалтгаанаар мөрдөн байцаалтад буцаасан болохыг албаны эх сурвалж "Холбогдогчийн өмгөөлөгчийн зүгээс насанд хүрээгүй хохирогч С-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон гурван удаагийн шинжээчийн дүгнэлтийн хоёр нь хөнгөн, нэг нь хүндэвтэр гэж гарсан нь хоорондоо эрс зөрүүтэй, эргэлзээтэй байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах шаардлагатай гэсэн гомдлыг прокурорт гаргасан.

Прокурор хэргийн материал, өмгөөлөгчийн гомдлыг хянан үзээд, “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг үндэслэн дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн" гэж мэдээлжээ. 

Өчигдөр тус хэрэгтэй холбоотойгоор ХЗДХЯ-ны ТНБ-ийн дарга П.Сайнзориг сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Хүн хүний биеийн онцлог харилцан адилгүй байдаг. Эхэндээ хөнгөн гарч байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан бэртэл гэмтэл нь дархлаа болон бусад хүчин зүйлээс болж хүндэрч болно. Энэ тохиолдолд шинжилгээний дүгнэлт өөрчлөгдөнө. Эхлээд хүнд бэртэл авчхаад хэрэг хянан шийдвэрлэх явцад нас барсан тохиолдол ч байдаг. Дахиад л дүгнэлт гарч зүйл анги өөрчлөгддөг. Хүний биеийн онцлог гэж байгаа. Нөхцөл байдлууд болон бугшаад явах бололцоотой.Цаашдаа шүүх шинжилгээний хуулиуд өөрчлөгдөж байгаа. Гаргасан шийдвэрүүдийг прокурорын зөвшөөрлөөр гаргаж байгаа этгээд өөрөө тайлбарлана" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 5 цаг 55 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 5 цаг 56 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 6 цаг 34 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 6 цаг 36 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 6 цаг 37 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 6 цаг 45 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 6 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 6 цаг 54 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 6 цаг 57 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 6 цаг 58 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 6 цаг 59 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 9 цаг 16 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 15 цаг 14 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 15 цаг 16 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ 15 цаг 19 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 15 цаг 19 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ 15 цаг 21 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ 15 цаг 21 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Уржигдар 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Уржигдар 18 цаг 09 мин
iИх уншсан
Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top