x

МОНГОЛБАНК: Үндэсний төлбөрийн экосистем шинэчлэгдлээ

Банк санхүүгийн салбарын бүтээмжийн өсөлт нь эдийн засгийн бүх салбарт шууд нөлөөлдөг. Өнөөдөр Монгол Улсад эдийн засгийн цусны эргэлт болсон төлбөр тооцооны өртгийг бууруулж, санхүүгийн үйлчилгээг иргэн бүрт тэгш, хүртээмжтэй, хурдан шуурхай хүргэх Үндэсний төлбөрийн экосистем шинэчлэгдлээ.

Монголбанк нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр банкууд, финтек компаниуд болон төлбөрийн системийн оролцогч бүх талтай хамтран хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн үр дүнд ийнхүү манай улс төлбөр тооцооны системийн хувьд дэлхийн жишигт хүрч, дэлхийн санхүүгийн системтэй нэг хэлээр ярьдаг болж байна.

Үндэсний төлбөрийн экосистемийн үүрэг бол оролцогч талуудын санхүүгийн харилцааг найдвартай, тасралтгүй, нууцлалтай, уян хатан, нэг хэл дээр зохицуулахад оршино. Банк санхүү, финтек, хөрөнгийн зах зээл, төрийн үйлчилгээ болон бизнесийн байгууллагууд зэрэг оролцогч талууд төлбөр тооцооны нэг экосистемтэй болсноор төлбөр тооцооны өртөг буурч, санхүүгийн салбарын бүтээмж өсөж байна.

Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төлбөрийн систем бол үндэсний аюулгүй байдалд хамааралтай дэд бүтэц буюу экосистем юм. Төв банкны тухай хуулиар Монголбанк үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх давхар хариуцлагатай үүргийг хүлээдэг. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Монголбанк “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийг хэрэгжүүлж, эдийн засагт оролцогч талуудын төлбөр тооцоог найдвартай, түргэн шуурхай, илүү хялбар аргаар явуулах шийдлүүдийг нэвтрүүлсэн" гэлээ.

Харин Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар "Төслийн хүрээнд стратегийн олон чухал системүүдийг шинээр нэвтрүүлж хууль эрх зүйн болон дэд бүтцийн экосистемийг бий болголоо. Үндэсний төлбөрийн экосистем нь банк санхүүгийн салбараар дамжуулж иргэд, бизнес эрхлэгчдэд үр өгөөжөө өгнө. Иргэдийн хувьд, ₮ карт нь зайнаас уншуулах EMV/ NFC технологи бүхий чиптэй болж, нууцлал аюулгүй байдлын олон улсын стандартыг хангасан карттай боллоо. Аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд дундын финтек компаниудыг ашиглаж төлбөр тооцоогоо шийдэх боломж бий болсон. Мөн бага дүнтэй гүйлгээний ACH системийг ашиглан 24/7 горимоор төлбөр дамжуулах багцын гүйлгээний шинэ төрлийг нэвтрүүллээ" гэв.

Монгол Улсын “Төлбөрийн системийн шинэчлэл” төсөл 2016 онд эхэлж, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2017 онд батлагдсанаар өнөөдрийн банк санхүү, финтекийн салбарын хөгжлийн түвшинд хүрэхэд чухал дэмжлэг болж өгсөн юм.

Энэхүү төслийн хүрээнд арилжааны банкууд EMV/NFC технологитой ₮ карт гаргаж эхэлсэн бол төрийн халамжийн болон бусад гүйлгээний хурд үлэмж хувиар нэмэгдэж, бэлэн бус төлбөр тооцооны тоо өсөж, далд эдийн засгийг бууруулах замаар Монгол Улсын нийгэм эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж эхэлсэн.

Төлбөр тооцоотой холбоотой бүх оролцогч талуудыг үндэсний төлбөрийн экосистемийн нэвтрүүлсэн шинэ боломжуудыг ашиглан Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Эх сурвалж: Монголбанк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top