x

Даваа гаригт бүх шатны сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэнэ

Хотын дарга Д.Сумъяабазар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай зөвшилцсөний үндсэн дээр Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.

Уг захирамжийн хүрээнд 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр буюу ирэх даваа гарагт нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх, нийслэлийн зарим байгууллагын албан хаагчдын 60-аас доошгүй хувийг гэрээс нь ажиллуулах, тодорхой гудамж, замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах зэргээр зохицуулалт хийхээр боллоо.

Энэ бямба гаригаас эхлэн даваа гариг хүртэл буюу 36 цагийн турш цас орж, зарим газар 40 хэм хүртэл цочир хүйтэрнэ гэсэн урьдчилсан мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн.

Олон улсад цаг уурын ноцтой өөрчлөлт гарах үед хүүхдийн аюулгүй байдлыг хамгийн чухалд тооцон, эрсдэлээс урьдчилан сэргийлдэг жишгээр болзошгүй эрсдэлээс бага насны хүүхдийг сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс  энэхүү захирамжийг гаргаж буй.  

Цаг агаарын нөхцөл байдал хүндрэх үеэр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргүүд бэлэн байдалд, бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана. Мөн эл өдөр замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурах тул энэ хугацаанд гудамж, замыг цэвэрлэж, халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээ авна.

Захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга

  • Төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх;

  • Эмнэлэг, цагдаа, онцгой байдал, инженер хангамж, дэд бүтцийн чиглэлээр байнгын бэлэн байдлыг ханган ажилладгаас бусад нийслэл, дүүргийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдын 60-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 10 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулах;

  • Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор зорчилт хөдөлгөөний ачаалал ихтэй гудамж, замын уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах;

  • Чиглэлийн тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрлэн дохио бүхий тээврийн хэрэгслүүдийг үндсэн чиглэл, маршрутын дагуу зорчилт хийхийг дэмжих зохион байгуулалтын арга хэмжээ авч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах;

  • Замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчилж, хязгаарласан гудамж, замуудад нийтийн хэв журам, аюулгүй байдал, бэлэн байдлыг хангаж, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажиллах;

  • Замын хөдөлгөөний цогц үйл ажиллагааны цаг үеийн зохион байгуулалтыг удирдан ажиллах зэргийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Тус өдөр зах, худалдааны төв, худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй. Мөн захирамжийн хүрээнд байгууллагын албан хаагчдын 50-иас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зөвлөж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд аялах галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ 5 цаг 22 мин Монголд орж ирэх 224 автобус үйлдвэрээс ачигдаж эхэллээ 6 цаг 24 мин Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал боллоо 7 цаг 27 мин ҮЛГЭРИЙН БАЯЛАГ: "Газар доорхи Вант улсын гурван хатан" зургийн ДОЛООН ТАЙЛБАР Өчигдөр 15 цаг 09 мин "Реалити шоуны од Ким Кардашиан Баленсиагагаас татгалзаж магадгүй" Өчигдөр 14 цаг 57 мин Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 14 цаг 15 мин Д.Доржготов: Хөрс байхгүй болбол хүнс байхгүй болно. Хүнс байхгүй болбол хүн, амьтан үгүй Өчигдөр 13 цаг 08 мин “Чимээгүй эсэргүүцэл” хоёр дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр 12 цаг 12 мин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Вашингтонд өндөр түвшний дипломат айлчлал хийж байна Уржигдар 17 цаг 22 мин Австралийн шүүхэд бүтэн цагаар ажилладаг анхны нохой Люси Уржигдар 17 цаг 09 мин Хайр халамжаар дүүрэн SocialPay Уржигдар 16 цаг 33 мин Б.Чойжилсүрэн: Нийслэлийн дулааныг аргалах бүх нөөц шавхагдаж дууссан Уржигдар 16 цаг 02 мин Н.Ганибал: Багануурын цахилгаан станцыг ажлыг зогсоосон хүн арай "тагнуул" биш биз! Уржигдар 15 цаг 51 мин Канье Уэст сар бүр 200 мянган ам.долларын хүүхдийн тэтгэмж төлнө Уржигдар 15 цаг 16 мин С.Одонтуяа: Нүүрсний хулгайн асуудлаа ярихгүй юм уу? Гишүүд ажлаа хий! Уржигдар 14 цаг 43 мин Украинд хэдий бүрхэг өвөл болох ч Путинд зул сарын баяраа булаалгахгүй Уржигдар 13 цаг 44 мин АНУ, Мексикийн эрдэнэ шиштэй холбоотой зөрчил томорч байна Уржигдар 13 цаг 22 мин “Чимээгүй эсэргүүцэл”-д дэлхийн хаанаас ч нэгдэх боломжтой! Уржигдар 12 цаг 58 мин Хятад улс "Тэг Ковид" бодлогоосоо ухрах уу?! Уржигдар 12 цаг 48 мин Ирэх даваа гаригаас нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчино Уржигдар 12 цаг 37 мин
iИх уншсан
Ши Жиньпин бүгдийг хяналтандаа байлгах гэж хэт улайрсан нь э... Д.Бат-Эрдэнэ: Бид оюун ухаанаа намчлаад, эдийн засгаа төрчлө... “Хайрласан шиг хайрлая. Хайрласан шүү ухаантай юм бол...” Цагаан Ордон зул сарын гоёлоо өмсжээ ​С.Эрдэнийн барьсан АН-ын тамга ирэх таван жилд лав хүчинтэй... Д.Сумъяабазар: Улаанбаатар эдийн засгийн хувьд биеэ даасан, ... Эрчим хүчийг социализмаас нь гаргая! Э.Бат-Үүл: Хүн ер нь эрх чөлөө, дарангуйллын хооронд савлаж ... Наоми Ватс: Би маш их ганцаардаж, надад ийм зүйл тохиолдсонд... МАН-ынхан улны маниустаа нүүрсний хулгайнхаа 40 их наядын НӨ... Говь-Алтайгаас мах ачсан машины эхний цуваа Улаанбаатар хот ... ХӨРӨНГӨ: Орос алт, валютын нөөцөөрөө дөрөвт бичигдлээ "Хүннү-2222" хорооллын цахилгаан шатнаас хүн унаж нас баржээ... “Чимээгүй эсэргүүцэл” хоёр дахь өдрөө үргэлжилж байна Төрийн бүх шатны байгууллага, нийтийн албаныхан шинэ жил ТЭМ... Ирэх даваа гаригаас нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэ... Хятадын шүүх Канадын дуучинд хүчингийн хэргээр 13 жилийн хор... Шинэ жилээр Төв талбайг зорин ирсэн иргэдэд халуун уух зүйл ... Gangnam Style: PSY өөрийн амжилтын нууцыг өөрөө ч мэддэггүй Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванх...
Top