x

Х.Ганхуяг: Хуулиа оновчтой шинэчлэхгүй бол Монголд төртэй нийлсэн бизнес бүхэн дампуурч байна

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ. Хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан билээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.

-Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Өнөөдөр тулгамдаад байгаа асуудлыг энэ хуулиар шийдэх боломжтой юу?

-Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар бид багагүй асуудлыг зохицуулж болохоор байгаа. Уг нь бол зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай хуулиудын нэг. Гэхдээ орж ирж байгаа төсөлд хэд хэдэн эргэлзээтэй зүйлүүд байна. Хамгийн эхэнд төсвийн хуультайгаа маш сайн уялдуулж өгөх ёстой. Мөн хуулийн 3-р бүлэгт төсөл хэрэгжүүлэгч төслийг санаачилж болно гэж орсон байсан. Энэ бол маш буруу. Яагаад гэхээр мэдээлэлд ойрхон байгаа хүмүүс нь хэн нэг таньдаг компаниа оруулаад ямар нэг төсөл санаачилж тусдаа шалгаруулалт болгоод явах нөхцөл байдал харагдаж байна. Үүнээс гадна салбарын зарим хуулиудаар төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ хэрэгжиж байгаа.

Жишээ нь: сэргээгдэх эрчим хүчний гэрээгээр бид нэлээн олон тооны тусгай зөвшөөрөл өгчихсөн тарифыг нь хуулиар тогтоосон байдаг. Бүх айл өрхөөсөө сэргээгдэх эрчим хүчний дэмжлэг гээд татвар шиг мөнгө хураан авдаг ч эрчим хүчний өртөг тухайн үеийн үнэ хоёр газар тэнгэр шиг болсон. Бусад оронд бол тендерээр хамгийн бага үнэ өгсөн хамгийн шилдэг технологийг шалгаруулдаг бол манайд эсрэгээр нь тариф тогтоож явсаар эрчим хүчний системээ доголдох хэмжээнд хүргэсэн. Эрчим хүчний систем 80 тэрбумын ашигтай ажилласан байхад 79 тэрбумын алдагдалтай ажиллаж байна. Тиймээс энэ хуулиар салбарын бусад хуулиа зохицуулахад анхаарах хэрэгтэй.

-Энэ хууль төсөвтэй уялдуулж явна гэсэн. Яаж уялдана гэсэн үг вэ?

-Хуулийг төсвийн хуультайгаа уялдуулж өгөх нь хамгийн чухал. Тухайлбал бусад оронд хамрах хүрээ, төсөвт эзлэх хувиар нь хязгаарлаж өгдөг. Англи гэхэд 10 хувиар хязгаарласнаар лоозонгийн шинж чанартай байхыг болиулж бодит болгодог гэсэн үг. Өнөөдөр манай улсад концесс ч тэр тендер ч тэр оролцсон байгууллага болгон сүүлдээ дампуураад л гарч байна. Сонгон шалгаруулалтын арга хэрэгсэл нь шударга өрсөлдөөний зарчимтай нийцэх ёстой. Хуультайгаа ч нийцэх ёстой. Тиймээс хуульд хамрах хүрээг маш тодорхой тусгах нь зүйтэй гэж харж байгаа.

Тухайлбал Төсвийн хүрээний мэдэгдэлдээ яг ийм чиглэлээр төр хувийн хэвшлийн түншлэлээр хийнэ. Энэ нь дээд тал нь тэд байна гээд тодорхойлох ёстой. Жил бүр төсөв дээр нь суугаад явдаг гишүүд ч нээлттэй ил тод мэдэж байдаг, иргэд олон нийт ч мэдээлэл авдаг ийм л байхгүй бол хөшигний цаана юу болж байгаа нь мэдэгдэхгүй. Ингэж 10-аас 20 жил явсны дараа баахан л төр хувийн хэвшлийн түншлэлийн хулгайчууд гарч ирнэ.

-Тэгвэл төр хувийн хэвшлийн түншлэлийг хангахын тулд хуульд ямар хөшүүрэг хийж өгөх шаардлагатай вэ?

-Барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй одоо байгуулагдсан нийт 20 гэрээний дийлэнх нь эрчим хүчний төсөл байгаа. Энэ нь салбарын бодлоготой уялдаагүй, салбар яамаараа дамжаагүй болохоор Монгол улсын жилийн эрчим хүчний хэрэглээнээс 10 дахин илүү хэрэглээний гэрээ байгуулсан. Нүүрсний уурхай болгон дээр цахилгаан станц байгуулах гэрээ хүртэл хийчихсэн байдаг. Тиймээс энэ удаагийн өөрчлөлтөөр салбарын бодлоготой уялдуулах нь нэн чухал.

Эрчим хүчний төслүүд гэлтгүй төр хувийн хэвшлийн түншлэлийн бүх төслийг салбарын бодлоготой уялдуулж өгөх ёстой. Ямар ч төслийг төр, хувийн хэвшил, орон нутаг, салбар яам аль аль нь ижил тэнцүү тэгш эрхтэй санаачлан хэрэгжүүлэх боломжтой гэж хуульд тусгасан. Энэ мэтчилэн салбарын бодлоготой уялдуулах нарийн зохицуулалт тусгах хэрэгтэй. Хуульд орж байгаа зохицуулалтаас дурдвал төр өөрт хэрэгтэй төслийг санаачилж өөрөө хийж гүйцэтгэх боломжгүй бол хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагч нарт төслийг зарлаж хэрэгжүүлэх урилга явуулах боломжийг нь нээж өгч байгаа. Гол нь ингэхдээ хөрөнгө оруулагч, хувийн хэвшлээ хамгаалах зохицуулалтаа нарийн оруулах ёстой юм.

-Хувийн хэвшил сайн төсөл хэрэгжүүлээд, ажилттай явж байхад төр авчихдаг. Тэгэхээр ажил их зоригтой хүн олдох уу?

-Анх Концессын хууль гээд жигтэйхэн гоё хууль гэлцээд л баталж байсан. Сүүлдээ концессын хулгайчууд болоод дууссан. Энэ хууль ч гэсэн яваандаа төр хувийн хэвшлийн түншлэлийн хулгайчууд болоод дуусах вий гэдэг болгоомжлол байна.

Өнөөдөр Монголд төртэй юм хийсэн болгон дампуурдаг болсон. Эрх ашгийг нь хамгаалдаг байгууллага алга байна. Гэрээгээр зохицуулж байгаа харилцааг уг нь иргэний хуулиар шийдэх байтал бүгдийг нь эрүүжүүлчихсэн.

Тэгээд л нөгөө компаниудаа айлгаж, салгануулдаг. Ингээд 10-20 жилийн дараа энэ хууль болохгүй байна. Төсвөөс хамаг мөнгийг нь саадаг хууль боллоо гээд л явна. Тиймээс аль алины хамрах хүрээ төсөвт эзлэх хувийг маш тодорхой зааж өгөх ёстой. Тэгж чадахгүй бол дараа нь яг л тийм зүйл рүү явна.

-Тэгвэл төрийн оролцоог багасгахын тулд ямар зохицуулалт хийх ёстой вэ?

-Өмнөх концессын тухай зохицуулалтуудыг төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар гэж өөрчилж байгаа. Хуулийн төслийн 2-р бүлэгт түншлэлийн талаарх төрийн байгууллагуудын бүрэн эрх, ялгаа заагийг тусгаж өгсөн байна лээ. Төрийн байгууллагууд салбар яамд ямар үүрэгтэй оролцохыг мөн заасан. Эдийн засгийн яам бодлогоо яаж авч явахыг хариуцах бол сангийн яам төсөвт ирэх эрсдэлийг тооцож өрийн удирдлагад бүрэн шинэчлэл хийж тооцно. Эдийн засгийн тооцоолол сайн хийж хувийн хэвшилд ашигтай байх нөхцөлөөр хөрөнгө оруулалтыг нээж өгөхөөр хуулийн төсөлд туссан байгаа. Сангийн яам нэлээд голлох үүрэг хүлээнэ гэж харж байна. Учир нь чиг үүргээрээ урт хугацаанд төсөвт ирэх дарамтыг тооцож төсвийн зөв удирдлага тогтвортой байдлыг хангаж, ирээдүйд ямар өр төлбөр үүсэх талаас нь дүн шинжилгээ хийж төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд Засгийн газар гэрээ байгуулах эрхийг нээж өгч байгаа. Ингэхдээ хувийн хэвшилд ашигтай байх нөхцөлөөр хөрөнгө оруулалтыг нээж өгнө гэдэг нь боломжит хувилбар. Гол нь хөрөнгө оруулагч, хувийн хэвшлээ хамгаалах заалтуудыг тусгах л чухал байна.

-Төрийн хийсэн бизнес унадаг, дампуурдаг. Харин хувийн хэвшлийн хийсэн бизнес хөгжиж, дэвждэг. Энэ юутай холбоотой вэ?

-Ажлын хэсэг дээр яриад орон нутагт бие дааж төсөл хэрэгжүүлэх эрхийг олгож байсан чухал заалт чуулган дээр унасан. Орон нутаг өөрийн чадамж, төсөвтөө тулгуурлаад бие даан төсөл хэрэгжүүлэх боломжийг орон нутаг, нийслэлд нээж өгсөн заалт байсан. Бие даасан жижиг төсөл, үйлчилгээний төслүүдийг орон нутаг шийдэх боломжтой заалт унасан нь буруу гэж харж байгаа. Ийм байдлаар яваад байж болохгүй. Төрийн хийсэн ажил унадаг, дампуурдгийн гол шалтгаан ерөөсөө л улс төрийн тогтворгүй байдал. Манайд чинь одоо бүх зүйл дөрвөн жилийн сонгуулийн циклээр л шийдэгддэг өөрчлөгддөг болоод байна.

Төр тогтворгүй дээрээ бүх ажил бүх бизнес рүү ордог. Бүр бохир соруулдаг ажилд хүртэл оролцож хувийн хэвшлээс булааж байгаа. Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдаа хамгаалж чадахгүй дээрээ бизнесийн булаагаад байвал улсын эдийн засаг сэргэж дээшлэхгүй. Өнөөдөр эдийн засгийн 90 орчим хувь нь төрөөс ямар нэгэн байдлаар хамааралтай болчихсон. Ийм байхад төр хувийн хэвшлийн түншлэл гэж юу байх вэ. Тиймээс одоо хэлэлцэж байгаа хуулиараа төр зохицуулагчийнхаа үүргийг биелүүлж, хувийн хэвшлийн хийж чадах бүх боломж бололцоог тэдэнд шилжүүлж өгөх л хамгийн чухал.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 14 цаг 36 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 14 цаг 55 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 15 цаг 6 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 15 цаг 12 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 15 цаг 53 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 15 цаг 56 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 16 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Худлаа... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top