x

Нийслэл болон орон нутгийн музейн төлбөр тооцоог бүрэн цахимжууллаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд соёлын салбарт нийслэл болон орон нутгийн музейн төлбөр тооцоог цахим хэлбэрт шилжүүлэх нээлтийн үйл ажиллагаа Монголын Үндэсний музейд өчигдөр боллоо.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей хамтран нийслэлийн 11, орон нутгийн 24 музей цахим төлбөр тооцооны нэгдсэн системд хамруулж, гүйлгээг бүрэн цахимжуулав. Энэхүү цахим шилжилтийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр, улсын төсвөөс нэмэлт санхүүжилт гаргахгүйгээр хэрэгжүүлж байгаа ба үйл ажиллагааны үеэр Монголын Үндэсний музей болон “Гэрэгэ системс” компани хамтран ажиллах гэрээ байгуулж, цахим киоск төхөөрөмжийг танилцуулсан байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай, ил тод хүргэх төрийн бодлогын хүрээнд соёлын салбарт томоохон ахиц дэвшил гарч байгааг цохон тэмдэглэв. Цахим системийг нэвтрүүлснээр үйлчлүүлэгчдийн тоо, орлогыг үнэн зөв бүртгэх, статистик мэдээллийг бодитоор гаргах, бэлэн мөнгөний эргэлтийг бууруулж, санхүүгийн ил тод байдлыг хангах нөхцөл бүрдэж байгаа юм.

Музейн салбарын үйл ажиллагааны орлого сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байна. 2022 онд 3.1 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 9.3 тэрбум төгрөгт хүрчээ. Бэлэн мөнгөний урсгалыг халж, цахим төлбөр тооцоонд нэвтэрснээр энэхүү өсөн нэмэгдэж буй орлого бүрийг нарийвчлан бүртгэх, бодитой, үр дүнтэй зарцуулах нөхцөл бүрдэж байгааг албаны хүмүүс онцлов.

Цаашид соёлын үйлчилгээнд цахим шилжилтийг эрчимжүүлж, музей, номын сан, соёлын бүтээлч үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбарын үйлчилгээнд дэвшилтэт технологийг үе шаттай нэвтрүүлж, иргэн төвтэй, ухаалаг үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх талаар ССАЖЗЯ-наас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 8 цаг 37 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 2 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 9 цаг 16 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 9 цаг 19 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 9 цаг 22 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 9 цаг 40 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 11 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 11 цаг 26 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 11 цаг 37 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 13 цаг 33 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 15 цаг 6 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top