x

2026 оны ДАШТ-ий тасалбарын үнэ хэт өссөнд Мексикийн Ерөнхийлөгч шүүмжлэлтэй хандлаа

2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) тасалбарын үнэ 32 970 ам.долларт хүрч, дахин худалдаанд 2.3 сая ам.доллар болж өссөн байна. Үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор Мексикийн Ерөнхийлөгч Клаудия Шейнбаум ФИФА-гаас үнийн бодлогоо эргэн харах, тэмцээнийг хөгжөөн дэмжигчдэд илүү хүртээмжтэй болгохыг уриалжээ.

Ийм өндөр үнэтэй тасалбарууд нь хөгжөөн дэмжигчдийн дийлэнхийг тэмцээн үзэх боломжгүй болгож байна гэж К.Шейнбаум хэлжээ. "Хөл бөмбөг бол өөр утга учиртай байх ёстой. Энэ бол ФИФА дотооддоо ч эргэцүүлэн бодох ёстой асуудал" хэмээн тэрбээр мэдэгдээд, спорт нь хүмүүст хүртээмжтэй байж, дэлхий даяар хүмүүсийг нэгтгэдэг байх ёстой гэдгийг онцолсон байна.

АНУ, Канад, Мексикт болох тоглолтуудын тасалбарын үнэ анх 140-өөс 8 680 ам.долларын хооронд байв. Дараа нь зарим тасалбарын үнэ буурсан боловч гол тоглолтуудынх эрс өссөн байна. Шувтаргын тоглолтын тасалбарууд хамгийн өндөр үнэтэй байгаа бөгөөд 32 970 ам.долларт хүрчээ. Харин дахин худалдаанд үнэ бүр гаарсан байна. ФИФА-гийн тасалбар дахин борлуулах платформд дөрөвдүгээр сард зарим тасалбар бараг 2.3 сая ам.долларт хүрчээ.

Мексикийн Ерөнхийлөгч ДАШТ-ий арилжааны загвар нь хэвийн үзэгдэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч спорт нь асар их мөнгө үрдэг орон зай болон хувирч болохгүй гэдгийг онцолсон байна.

Одоогоор ФИФА Мексикийн талын мэдэгдэлд тайлбар өгөөгүй байна. Тус байгууллагын ерөнхийлөгч Жанни Инфантино өмнө нь тасалбарын өртөг нь Хойд Америкийн зах зээлийн жишигт нийцэж байгаа тухай мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • williams (105.116.14.241)
    i am super excited this very moment indeed Dr jbeespyhack is truly a good man, i doubted him from the beginning but right now i can trust him with my all because he has put a beautiful smile on my face and change my life from struggle to millionaire, what would i have done without him, just few months ago i was struggling wondering what would my life turn into, now i am here sharing a wonderful testimony of my life, after i explained my whole situation to him he took me as his own daughter and removed my family from shame, he prepared a lottery winning spell for me with true sincerity and gave me a winning number to play and that was how i won that jackpot, jbeespyhack took away my shame, my pain and my worries, what a humble man with a heart of gold, thank you so much i am very grateful for what you have done for me, should you have any interest in giving it a try or going through any difficulties i think he is the right man to talk to and i believe he can help Email: jbeespyhack@gmail.com
    2026 оны 06 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top