x

“Хуванцаргүй COP17” аяны хүрээнд тогтвортой сав баглаа боодлын форум боллоо

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг угтсан “Хуванцаргүй COP17” аяны хүрээнд БОУАӨЯ, “Хог хаягдалгүй Монгол” ТББ хамтран “Монголын ус, ундааны салбарын тогтвортой сав баглаа боодлын форум 2026”-г зохион байгууллаа.

Энэ үеэр сав баглаа боодлын хог хаягдлыг багасгах, дахин ашиглаж боловсруулахыг сайжруулах, үйлдвэрлэгчийн хариуцлагын тогтолцоог үр дүнтэй болгоход төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай ярилцав. Мөн ус, ундааны салбарын сав баглаа боодлын тогтвортой менежментийн чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлага, олон улсын жишиг, хувийн хэвшлийн санаачилга, төрийн бодлогын шинэчлэлийг хэлэлцэж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг тодорхойлсон байна.

БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга Г.Энхмөнх форумыг нээж хэлэхдээ, “Хог хаягдлын тухай хуульд 2017 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцооны эрх зүйн суурь бүрдсэн ч хэрэгжүүлэх механизм, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай”-г онцолсон юм. Тэрбээр тойрог эдийн засгийн зарчимд нийцсэн, дахин ашиглах, боловсруулах боломжтой сав баглаа боодлын менежментийг төлөвшүүлэхийн тулд үйлдвэрлэгчдийн хариуцлагыг бодит үр дүнд чиглүүлэх шаардлага нэмэгдэж байгааг тэмдэглэжээ.

Форум нь Монгол Улсад тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, хуванцар бохирдлыг багасгах, тойрог эдийн засгийн шилжилтийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулахын зэрэгцээ “Хуванцаргүй COP17” аяны зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у...
Top