x

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилтөд өртжээ

Өнөөдөр тохиож буй Ган, цөлжилтийн эсрэг өдрийг дэлхий нийтээрээ "Бэлчээр-хээр: үнэлье, хүндэлье, сэргээе" уриан дор тэмдэглэж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт, ган нь бидний өмнө тулгамдаж буй хамгийн ноцтой сорилтын нэг болсон нь зөвхөн байгаль орчны асуудал бус хүнсний аюулгүй байдал, усны нөөц, малчдын амьжиргаа, орон нутгийн хөгжил, эдийн засгийн өсөлт, ирээдүйн сайн сайхан амьдралтай шууд холбоотой.

Манай улсад бэлчээр, газар нутаг бол амьдралын үндэс, соёлын өв, эдийн засгийн тулгуур учир газрын нөөцөө хамгаалах, доройтсон газрыг нөхөн сэргээх, ус, хөрс, бэлчээрээ зохистой ашиглах, байгальд ээлтэй хөгжлийн загварыг төлөвшүүлэх нь төр, хувийн хэвшил, иргэн бүрийн хамтын хариуцлага гэдгийг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир тодотгосон. Тэрбээр, “Бид газар нутгаа хамгаалж, нөхөн сэргээснээр хүнсний аюулгүй байдлаа бэхжүүлж, малчид, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжиж, хойч үедээ эрүүл, аюулгүй, тэсвэртэй орчныг өвлүүлэн үлдээх учиртай”-г онцолжээ.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-г наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ хурал нь цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг дэлхийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, газрыг нөхөн сэргээх, бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, ногоон санхүүжилт, орон нутгийн оролцоонд суурилсан шийдлийг урагшлуулах боломж юм.

Судалгаагаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжсөн буюу сул, дунд, хүчтэй, нэн хүчтэй өртжээ. Манай оронд ордог хур тунадасны хэмжээ хэвээр байгаа ч хуваарилалт нь өөрчлөгдсөн. Бороо нэг дор их хэмжээгээр орж үер лэнэ. Энэ нь хуурайшсан газрын хөрсийг нөхөн сэргэх боломж бүрдүүлдэггүй. Халуун өдөр, салхи шуурганы тоо олширч, сүүлийн 10 жилд түйрэнгийн давтамж 11 дахин нэмэгдсэнийг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын тэргүүлэх зэргийн эрдэмтэн, доктор А.Хауланбэк хэлж байсан юм.

Манай гараг дээр сүүлийн 20 жилд тохиосон ган гачгийн давтамж 30 хувиар өссөнөөс гадна үргэлжлэх хугацаа, давтамж, сөрөг үр дагавар нь улам бүр нэмэгдсээр байгаа ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у...
Top