x

Сонгинохайрхан дүүрэгт "Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв" ашиглалтад орлоо

"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Петровис групптэй хамтран Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд тулгуурласан "Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв" төслийг хэрэгжүүлж, ашиглалтад орууллаа.

Энэхүү төсөл нь дэд бүтцээс алслагдмал суурьшлын бүсийн иргэдийн нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх зорилготой. 400 ам метр талбай бүхий хоёр давхар тус үйлчилгээний төв нь:

-Өдөрт 60–100 иргэнд үйлчлэх хүчин чадалтай

-Сард 1500 гаруй иргэн үйлчилгээ авах боломжтой

-Эрчим хүчний хэрэглээг 53 хувиар бууруулах шийдэлтэй

-Өдөрт 10 тонн бохир ус хөрсөнд шингэхээс сэргийлэх давуу талтай

-5–8 шинэ ажлын байр бий болгоно.

"Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв" нь автомат угаалга, хатаалга, гэр бүлийн душ, саун, үсчин, дэлгүүр зэрэг иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлнэ. Мөн Хүүхэд хөгжлийн төвтэй гэдгээрээ онцлогтой бөгөөд иргэд тав тухтай, аюулгүй орчинд үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж буй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 8 цаг 39 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 4 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 9 цаг 18 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 9 цаг 21 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 9 цаг 23 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 9 цаг 42 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 11 цаг 27 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 11 цаг 28 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 11 цаг 39 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 13 цаг 35 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 15 цаг 8 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top