x

Я.Содбаатар: Монголын түүх соёлыг олон улсын тавцанд сурталчилж буй нэрт эрдэмтэнд "Чингис хаан" одонг олгож байгаа

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрөөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр "Чингис хаан" одонг гардуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одонг АНУ-ын иргэн, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд болон Доктор, профессор Д.Доржготов нарт хүртээхээр боллоо. 

"Чингис хаан" одонг гадаад улсын иргэн анх удаа хүртэж байгаа нь энэ бөгөөд мөн анх удаа хоёр хүнд зэрэг олгох гэж буй юм. 

Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгийн газраас мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид олон нийтийн сүлжээнд яригдаж байснаар зүрхний Б.Болдсайхан эмчид олгож болох эсэх талаар асуув. 

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар "Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонд нэр дэвшүүлдэг журам байдаг бөгөөд холбогдох байгууллагуудаас санал ирүүлдэг. Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас авч үзээд, Ерөнхийлөгчид танилцуулж, шагнал олгодог журамтай.

Б.Болдсайхан эмч бол Монгол Улсын гавьяат эмч. Анагаахын ухааны салбарт идэвх санаачилгатай ажиллаж буй манай улсын шилдэг эмч нарын нэг. 

Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 буюу тэгш жилийн ой тохиож байна. Иймд түүх соёлоо сурталчлах зорилгоор томоохон олон ажлыг хийж байгаа. Тухайлбал, их хааны эш хөргийг залах зарлиг гаргасан, Засгийн газраас ойн хүрээнд "Чингис хаан" хаад язгууртны музейг нээж, ашиглалтад оруулсан. Үүгээр дамжуулж, Чингисийн билиг сургаалийг таниулан сурталчлах, ШУА-тай хамтран олон улсын хурал зохион байгуулсан зэргээр олон талт ажил хийсэн.

Иймд Чингис хаан, эзэнт гүрний судлалаар, Монголын түүх соёлыг олон улсын тавцанд сурталчилж буй нэрт эрдэмтэнд олгож байгаа гэдгийг хэлмээр байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 54 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 3 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 12 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 32 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 33 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 38 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 5 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 25 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top