x

Амиар дэнсэлгэх тэгш эрх

Хүний наймааны хэрэг харь улсад үйлдэгддэг, холын асуудал шиг бидэнд хөндий байсан цаг үе өнгөрч, наян настнаас найман настнууд хүний наймааны хор хохирлын уршгийг мэдэрч байна. Саяхны нэгэн ярилцлагад зургаан настай хүүхэд “хүний наймааны хохирогч болчихвол яана!” гэсэн сэтгэгдэл хэлсэн нь хүн худалдаалах гэмт хэргийн тухай монголчууд ойлголттой болж буйг илтгэх мэт. Хүний наймааны хохирогчдыг ямар нөхцөлд байгааг нүдээрээ харж, багаараа судалж энэ хэргийг нийгэмд ил гаргах замаар үйлдлийг таслан зогсоох холын аялалд гарсан зоригтон бол Хүйсийн тэгш эрх төвийн Г.Ганбаясгах юм. 

ХЭҮК-ын гишүүн С.Дондовын яриаг ЭНД дарж сонсоно уу!

АНХНЫ ХОХИРОГЧДОО ЭХ ОРОНД НЬ АВЧ ИРЭХТЭЙ ЗЭРЭГЦЭН ТЭДНИЙГ- ХЭРЭГТЭН БОЛГОЖ ОРХИХ ИЧГЭВТЭР БАЙСАН

Хохирогчийн кэйс 1: 2003 онд Г.Ганбаясгах төрийн бус байгууллагад хүн худалдаалах гэмт хэргийн анхны тусламж хүссэн дуудлага иржээ. Манай хамаатны хүн Солонгост хүний наймааны хохирогч болсон юм шиг байна. Бидэнд туслаач! Хэмээн яаруу сандруу дуугаар тусламж хүсчээ. Хууран мэхлэгчид хоёр бүжигчин эмэгтэйг бүжиглүүлнэ хэмээн хуурч гэрээ байгуулан Солонгост аваачин биеийг нь үнэлүүлэхээр албадсан аж. Эсэргүүцэн тэмцэлдсэн тэднийг зодон хонгилд хорьжээ. Тэнд хоригдож байхдаа жижигхэн салхивчаар зүтгэсээр гарч чаджээ, тэд. Унтлагын хувцас хөдөрсөн, хөл нүцгэн, мөнгөгүй хоёр бүсгүй гадаа суугаа нэгэн эмээтэй тааралдаж, хэл ойлголцохгүй ч эмгэн тэдэнд шаахай углуулж, хэдэн вонн өгснөөр таксидан Сөүлд ирсэн байна. Энэ хооронд Г.Ганбаясгахын байгууллага Гадаад хэргийн яамд хандаж улмаар Солонгост суугаа Монголын ЭСЯ-тай холбогдон тусламж хүсэж байсан ч дахин баригдахаас айн түгшсэн хоёр бүсгүй хүлээж тэвчилгүй нутаг нэгтнийхээ гадаад паспортыг ашиглан эх орондоо буцан ирж амжжээ.

Ч.СОСОРМАА ХАЙРЫН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ХАРИУЦЛАГА НОМООС…

Инфографик

НЭГ ТАЛААР УУР ХҮРМЭЭР, БАС ИЧМЭЭР…

ХЭҮК-ын гишүүн С.Дондов, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны тасгийн дарга Ж.Төмөрбатын яриаг ЭНД дарж сонсоно уу!

Хохирогчийн кэйс 2: Асрамжийн газрын хүүхдүүдтэй холбоотой хэрэг. Хонконгод 500 ам долларын хөлстэй машин угаах ажлаар хангана хэмээн хүүхдүүдийг мэхлэн хил давуулсан бүлэг залуучууд гарч ирлээ. Хүүхдүүдийн гадаад паспортуудыг тэд ганцхан өдрийн дотор гаргаж, үсийг нь засаж, гоё хувцас өмсүүлэн, галт тэргэнд суулган хил давуулжээ. Хонконгод очингуутаа хүүхдүүдээс паспортуудыг хураан, хулгай хийлгэсэн байна. Төд удалгүй хүүхдүүд цагдаад баригдан, хачирхалтай нь тэд хууран мэхэлж авчирсан ах нарынхаа нэрийг мэддэггүй. Хурцаа, Бумбаарай, Хүүхнээ гэсэн хочийг хэлдэг. Ингээд “Хүйсийн тэгш эрх төв”-өөс хил хамгаалах ерөнхий газарт хандан эдгээр нэрсийг гаргаж өгөхийг хүсэхэд итгэмээргүй хариу өгч. “Бид хэнтэй хамт гарсныг тогтоох боломжгүй, учир нь хилээр хүүхдийг бүртгэдэггүй” гэж. Гэтэл хилээр мал гаргахдаа 15 төрлийн бичиг баримт шаарддаг тогтолцоо бий. Энэ асуудлыг нийгэмд ил болгосноор “Хүүхдийг монгол улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журам” батлагдаж байв.

ЯМАР Ч НӨХЦӨЛД ХОХИРОГЧИЙН ТАЛД ЗОГС!

Түүний цаашдын хүсэл бол бодлогын түвшинд хуулиудыг дахин эргэн харж насанд хүрээгүй хүүхдийг хохироож болохгүй гэсэн ойлголтыг хуулиар хатуу сануулсан зүйл заалтуудыг бий болгох.

Уг гэмт хэргийн илрүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? гэдэгт анхаарал хандуулж салбар бүрийн ажилтнууд энэ процессыг таньж мэдэх олон улсын хөгжлийн шатад орох хэрэгтэй байгаа талаар дурьдсан юм.

Ял шийтгэлийн үйл явцын үед хохирогчийг дахин хохироож олон удаагийн давтамжтай мэдүүлэг авдаггүй эхний мэдүүлгээр хэргийг үргэлжлүүлэх, гэмт хэрэгтнүүдийг чөлөөтэй гадуур мэдүүлэг өгөх байдлаар явуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэдгийг хэлж байсан юм.

"Эмэгтэй хүний эрх хамгаалагч Зоригтон" мультимедиа бүтээлийн уралдаанд зориулан бүтээв. 

З.Энхбаяр, Б.Батчимэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 55 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 3 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 13 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 33 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 34 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 39 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 6 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 26 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top