x

"Чингис хаан одонг Монголч эрдэмтэн Жек Уэтерфорд хүртэж магадгүй"

Пүрэв гаригт Монгол бахархлын өдөр тохиож буй. Энэ өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд Монгол Улсын тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг гардуулдаг уламжлалтай. 

Тэгвэл энэ удаагийн "Чингис хааны одон"-г Монголч эрдэмтэн Жек Уэтерфорд хүртээх гэж буй талаар шуум таржээ. 

АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор, “Нью-Йорк Таймс”-ын өндөр борлуулалттай номын зохиолч, монголч эрдэмтэн Жак Уэтерфордыг бид “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” (Genghis Khan and the Making of the Modern World), “Монголын иx хатдын нууц товчоо” (The Secret History of the Mongol Queens) зэрэг номоор нь сайн мэдэх билээ.

Жэк Уэтерфорд нь АНУ-ын Өмнөд Каролина мужийн Колумбиад төрж, Өмнөд Каролинагийн их сургуулийг 1967 онд улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд социологи, антропологийн чиглэлээр мастер, доктор хамгаалсан аж. Өдгөө Уэтерфорд Монгол болон Өмнөд Каролинад ирж очин судалгаа, бүтээл гаргадаг юм.

Тэрээр XX дугаар зууны сүүл үеэс Монголын түүх, соёлыг судалж эхэлсэн бөгөөд Монгол Улсаас гадаадын иргэдэд олгодог Алтан гадас одонг түүнд 2006 онд хүртэж байжээ. Мөн түүнчлэн 2010 онд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хүндэт одон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн одон медалиар тус тус шагнагдаж байсан юм.

Түүний 12 жилийн өмнө монголын хэвлэлд сэтгүүлч Ц.Баасансүрэнтэй хийж байсан ярилцлагаас нь хүргэж байна.

Жек Уэтерфорд "Би бүр жаахан байхдаа л Монголд ирж үзэхийг мөрөөддөг байсан. Монголын тухай таван ширхэг марк олсноосоо хойш бүр ч их боддог болсон. Гэхдээ тэр үед Монгол хаалттай байсан л даа. Монгол руу ирэх ямар ч боломж байгаагүй. Харин 1990 онд Турк судлалын ажил эхлүүлчихсэн байхдаа Монголд ирсэн. Хархоринд байдаг Туркийн булшийг судлах гэж. Анх ирэхдээ шөнө буусан. Улаанбаатарыг ч үзэж амжилгүй Хархорин руу явсан. Өглөө нь цэлийсэн талд сэрээд л анхны харцаар дурласан. Судалгааны ажлаа дуусгаад буцахдаа “Дахиж ирэхгүй байх. Тэгээд ч эргээд ирлээ гэхэд одоо төрж байгаа шиг ийм гоё мэдрэмж төрөхгүй биз дээ” гэж бодсон. Гурван сарын дараа эргээд ирсэн чинь бүр ч гоё санагдсан. Монголын тухай бичмээр санагдсан. Энэ орны тухай л бичиж байж Ази, Европ хоёрыг ойлгох юм байна гэж бодсон. Турк эндээс гаралтай, Уйгур эндээс гаралтай. Ази, Европын дунд Монгол байдаг юм байна, энэ орныг ойлговол Ази, Европ хоёрыг ойлгох юм байна гэдэг бодол орж ирсэн. Нүүдэлчний соёл иргэншлийг ойлгох юм бол дэлхий ертөнцийн хувирал өөрчлөлтийг ойлгох юм байна гэж бодсон. Нүүдэлчний соёл дотроо Монголыг ойлгоё гээд явж байтал Чингис гэдэг хүнийг ойлгохгүй бол Монголыг ойлгохгүй юм байна гэж бодсон. Тэгээд Чингис хааны тухай асууж сураглаж эхэлсэн. Чингис хааны түүхийг ойлгоод, Монголтой холбоод Ази, Европыг ойлгож эхэлсэн чинь Монголд дурлачихсан" хэмээн өгүүлж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 54 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 2 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 12 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 32 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 33 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 38 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 5 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 25 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top