x

Үндэсний хэмжээнд гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн систем байгуулна

Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийн өнөөгийн байдал, цаашдын төлөвлөлтийн асуудлаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтаар Онцгой байдлын ерөнхий газраас гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийг улсын хэмжээнд байгуулах замаар гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтийн гамшгийн аюулыг иргэд, олон нийтэд зарлан мэдээлэх нэгдсэн төлөвлөлтийг хийж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд танилцууллаа.

Улсын хэмжээнд ашиглагдаж буй зарлан мэдээллийн төхөөрөмжийн 90 орчим хувь нь гар ажиллагаатай, радио станцуудын 70-80 хувь нь ашиглалтын хугацаа дууссан байна. Одоогийн байдлаар гамшгийн аюулын зарлан мэдээллийн систем (51 цамхаг, 2 телевиз, 10 FM радио)-ээр зарлан мэдээллийг хүргэж байгаа боловч үүрэн холбооны хэрэглэгчийн гар утсанд гамшгийн зарлан мэдээлэл (мессеж)-ийг шууд хүргэх боломжгүй болсон байна.

Түүнчлэн зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхагийн хамрах хүрээ нь нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 30 хувийг хамарч байгаа бөгөөд хотын дуу шуугиан, өндөр барилга байгууламж зэргээс шалтгаалан нийт иргэдэд хүртээмжтэй хүрч чадахгүй байгаа аж.

Иймд олон улсын жишигт нийцсэн, технологи зарлан мэдээллийн нэгдсэн систем байгуулах зайлшгүй шаардлага талаар Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтнүүд хэллээ.

Үүний хүрээнд Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийг улсын хэмжээнд байгуулах замаар бэлэн байдлын чадавхыг бэхжүүлж, гамшгаас учрах хохирлыг бууруулах зорилгоор “Монгол Улсад гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийг 2023-2028 онд Улаанбаатар хот, 21 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй аж.

Үндэсний хэмжээнд гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн систем байгуулагдсанаар улс, бүс нутаг, аймгийн хэмжээнд Онцгой байдлын байгууллагыг түшиглэн Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвүүдийг байгуулж, зарлан мэдээллийг мессеж хэлбэрээр хүргэх дэд систем, дотоод зарлан мэдээллийн системийг бий болгоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 55 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 4 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 13 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 33 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 34 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 39 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 6 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 26 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top