x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сагсан бөмбөгийн холбооны төлөөлөл, тамирчдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд болон шигшээ багийн тамирчдыг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзжээ.

Ерөнхийлөгч уулзалтын эхэнд Улаанбаатар хотноо болсон Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж, хэсгээсээ шалгарсанд баяр хүргэж, амжилт хүсэв.

Монголын сагсан бөмбөгийн холбоо, шигшээ багийн тамирчид цаашид дэлхийд нэр алдраа дуурсгаж, сагсан бөмбөгийн хорхойтнууд, үзэгч түмнээ баярлуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монголын сагсан бөмбөгийн холбоо 2022-2023 оны Үндэсний дээд лигийн тэмцээний аваргын цомыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болгох хүсэлт гаргажээ.

Ерөнхийлөгч өнгөрсөн гуравдугаар сард Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбооны төлөөллийг хүлээн авч уулзахдаа талцал хуваагдлаа хойш тавьж,  энэ спортын хөгжлийн төлөө нэгдэж, хамтран зүтгэхийг уриалсан юм.

Энэ дагуу найман жил тусдаа үйл ажиллагаа явуулж байсан холбоод нэгдсэн хурлаа хийн дүрмээ баталж, шинэ Ерөнхийлөгчөө сонгосон. Нэгдэж нийлбэл амжилтад хүрч болдгийг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн харуулсан гэдгийг Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд хэллээ.

Монгол Улсын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний дараагийн шатанд Гуам, Хонконг, Сингапурын багтай нэг хэсэгт ороод байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 57 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 5 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 14 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 35 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 36 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 41 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 8 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 28 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top