x

Ирэх долоо хоногийн пүрэв гаригт буюу Монгол бахархлын өдрөөр бүх нийтээр амарна

Монгол Улсад жил бүрийн арваннэгдүгээр сард бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр хоёр удаа тохиодог билээ. 

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр болон Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр нийтээр амрах хуультай байдаг.

Энэ жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн арваннэгдүгээр сарын 24-ний пүрэв гаригт таарч байна.

Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд Монгол Улсын тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг гардуулдаг уламжлалтай.

Тэгвэл энэ удаагийн "Чингис хаан" одонг олон бяцхан зүрхэнд амь бэлэглэсэн, удам залгасан зүрхний эмч Б.Болдсайхан гардуулахаар болсон талаар шуум явж буй. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирэх даваа гаригт уг шагналын эзнийг зарлана хэмээн мэдээллээ. 

Харин Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрөөр амрах хуультай ч энэ жил бямба гаригт таарч байна.

Түүхээс дурдвал 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжсэн үйл явдал болсон юм.

Баярын өдрүүдээр буюу арваннэгдүгээр сарын 24-ний 12:00 цагаас Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн, 26-нд 12:00 цагаас улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болох хуваарь гарчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 57 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 5 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 14 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 35 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 36 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 41 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 8 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 28 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top