x

Х.Нямбаатар: Нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлээр агаарын салбарт бизнес эрхлэгчдэд бодлогын дэмжлэг үзүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл танилцууллаа. 

Тэрээр Хууль зүй, дотоод хэргийн яамаас боловсруулж буй Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын танилцуулгыг өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар хийсэн байна.

Сайд Х.Нямбаатар "Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн гол санаа нь Монгол Улсад аялал жуулчлалын урсгалыг хэрхэн яаж нэмэгдүүлэх, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд учирч буй саадыг хэрхэн өөрчлөх тухай юм.

Аялал жуулчлалын байгууллагыг түр оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэх мэт ангиллуудтай болгож, тус байгууллагууд нь монгол иргэдийн өмчлөлтэй компаниуд (50-иас доошгүй хувь нь) байх шаардлагыг тавьж байгаа юм. Аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчид байх ёстой.

Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хоёр асуудал хүндрэл учруулж байгаа.

Үүнд, нислэгийн давтамж, тийзийн үнэ мөн Монгол Улсад ирэх визийн нөхцөл, хөнгөлөлтийн асуудал байгаа юм. 

Тэгэхээр Аялал жуулчлалын тухай хуулиар энэ асуудлуудыг давхар шийдье гэж байгаа. Нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлээр агаарын салбарт бизнес эрхэлж буй ААН байгууллагуудыг дэмжих бодлогын дэмжлэгийг хуульд тусгасан" хэмээв.

Мөн Монгол Улсад ирсэн жуулчдад татварын буцаан олголт өгдөг тогтолцоог нэвтрүүлэхээр хуулийн төсөлд тусгаснаа танилцуулсан.

Түүнчлэн агнуурын зах зээлийн салбарыг илүү нээлттэй болгоё. Янгир, аргал, угалз, шонхор шувууны зөвшөөрлийн тогтолцоо өнгөрсөн жилүүдэд нээлттэй бус явж ирсэн. Иймд Агнуурын тухай хуулийг хөндөнө.

Ингэхдээ тухайн ан амьтны тоо, өсөн нэмэгдэх байдал зэргийг харгалзан жил бүр мэргэжлийн яамд нь агнуурын тоо хэмжээг гаргаж, гаргасан хэмжээгээр нь нээлттэй дуудлага худалдаагаар  бүх төрлийн анг зарж борлуулдаг, түүнийг нь түр оператор компаниуд дуудлага худалдаад оролцох замаар авч аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлдэг зарчим руу явъя гэж хэлсэн" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 6 цаг 56 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 5 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 14 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 34 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 35 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 40 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 7 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 27 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 22 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top