x

Хог хаягдлыг дарж булах ажлын зардлыг шинэчлэн батлахаар хэлэлцлээ

Төвлөрсөн хогийн цэгийн хог хаягдлыг түрж, хөрсөөр дарж булах ажлын зардлыг шинэчлэн батлах талаар Эдийн засаг, төсвийн хороогоор хэлэлцлээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 8-р сарын 24-ний өдрийн “Үйлчилгээний хөлсийг шинэчлэн батлах тухай” 182 дугаар тогтоолоор төвлөрсөн хогийн цэгт 1 тонн хаягдлыг түрж, хөрсөөр дарж булах зардлыг 2080 төгрөгөөр тогтоосон. Энэхүү тогтоолоор батлагдсан тарифын дагуу өнөөг хүртэл нийслэлийн төвлөрсөн 4 хогийн цэгийн /Цагаан даваа, Нарангийн энгэр, Морин даваа, Налайх дүүргийн төвлөрсөн хогийн цэг/-н үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэн ажилласаар ирсэн. Харин гадаад валют, шатахуун, цахилгааны үнийн өсөлт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ зэргээс хамаарч хог хаягдлыг түрж, хөрсөөр дарж булах ажлын зардлыг 4350 төгрөгөөр шинэчлэн батлах тухай санал гаргалаа.

Улаанбаатар хотод жилдээ 1,5 сая тонн хог хаягдал үүсэж, нийт хог хаягдлын 86,6 хувийг дарж, булж устгадаг. Төвлөрсөн цэгт ирж буй хог хаягдлын 15 хувь нь барилгын хог хаягдал, 25 хувь нь үнс байгаа бол ахуйн хог хаягдал 60 хувийг бүрдүүлж байна. Барилгажилт ихсэж, төвлөрсөн хогийн цэгт барилгын хог хаягдал ихээр хүргэгдэж буй нь хог хаягдал өсөх бас нэгэн шалтгаан болжээ.

Хэлэлцүүлгийн үеэр Төлөөлөгчид “Албан хаагчдын цалин бага, хүрэлцээ муу. Хог тээвэрлэлтийн механизмын техник хэрэгсэлд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа талаар болон тээврийн хэрэгслийн парк шинэчлэлд ямар бодлого баримталж байгааг лавлалаа. Мөн хог шатаах үйлдвэрийн талаар тайлбар хүслээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд хариуд нь “Хог шатаах үйлдвэрийн хувьд цахилгаан, дулаан, газ гаргана гэсэн гурван зарчим бий. Цахилгаан гаргана гэж тооцоолж байна. Хог хаягдлыг түрж, дарж булах ажлын зардлыг шинэчлэн баталснаар ажилтан албан хаагчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж нэг өдөрт ногдох цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй ажилчдын нийгмийн баталгаа бүрэн хангагдана.

Мөн Нийслэлийн ИТХ-ын 2006 онд батлагдсан аргачлалыг өөрчилснөөр шатахууны үнийн зөрүүний алдагдалд орохгүй, техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ сайжирч, авто парк шинэчлэлийг үйл ажиллагааны зардлаас шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ” хэмээв. Улмаар уг асуудлыг Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 8 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 26 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 46 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 47 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 52 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 19 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 39 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top