x

Х.Нямбаатар: Монголд анх удаа сэтгэл санааны хохирлыг үнэлж барагдуулдаг болно

Өнөөдөр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний V чуулган Төрийн ордонд боллоо.

Тус зөвлөгөөнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх анхан шатны нэгж болох 735 хамтарсан багийн 800 гаруй төлөөлөгч оролцсон юм. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "2017 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн үйлчлэлийн үр дүнд гэр бүлийн харилцаан дахь хандлага хэрхэн өөрчлөгдөж вэ гэдгийг бид ярих ёстой. Гэр бүл гэдэг бүхэлд нь бичиж, зохицуулж болдоггүй хүн хоорондын нарийн харилцаа байдаг. Жил болгон хүчирхийллийн улмаас 5000 орчим хүнийг шүүхийн шийдвэрээр баривчилж байна. Харамсалтай нь энэ тоо буурахгүй байна. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлд хамтын ажиллагаагаа сайжруулах, тодорхой өөрчлөлт гаргах, хандлагаа өөрчлөх шаардлагатай байна. 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөл, ХНХЯ дунд үлдээд байгаа асуудал нь хүүхэд хамгаалал. Хүүхэд хамгааллыг газар дээр нь хэрэгжүүлэх ёстой хүмүүс нь хамтарсан баг. Харамсалтай нь хамтарсан багт үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх төсөв хөрөнгө байдаггүй. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд улсын төсөв баталдаг хүмүүст хамтарсан баг үндсэн ажлын хажуугаар төсөв мөнгөгүйгээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэл рүү ажилладаг гэдгийг ойлгуулахыг зорьж байна. Энэ хүмүүсийн ажлын үр дүнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд ахиц дэвшил гарч байна гэдгийг ярихаар энэ зөвлөгөөнийг санаачилсан. 

Би 2012 онд СХД-ийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зорилгоор хорооны нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, сургуулийн нийгмийн ажилтнууд суугаад эхний ээлжид гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хүүхдүүдийн судалгаа, өртөж болзошгүй хүмүүсийн судалгаа гаргаад хамгийн хүнд байгаа кейсүүдэд ажилласан. Тэр ажлыг улсын хэмжээнд хийж үзье гээд хамтарсан багуудад жаахан мөнгө гаргаад өөр өөрсдийн нутаг дэвсгэрт хүчирхийлэлд өртөж болзошгүй, хүчирхийлэл үйлдэж болзошгүй айл өрхүүдэд суурь судалгаа хийе гэсэн. Тэдгээр хүмүүсийн датанд судалгаа хийгээд 2023 онд хандлагыг өөрчлөх,  сургалт зохион байгуулах ажил хийхээр зорьж байна.

Хамтарсан багийг үйл ажиллагаа явуулах боломжийг төрөөс олгоё. Хамтарсан багуудын төсвийг орон нутгийн төсөвтэй хамтад нь шийдэж өгдөг зохион байгуулалт руу явъя гэсэн. Өнгөрсөн жил 330-аад сая, энэ жил 250 сая төгрөг хамтарсан багуудад шилжүүлсэн. Сүүлд бид гэр бүлийн чиглэлийн эрдэмтэдтэй хамтраад 2000 гаруй ээж аавд сургалт явуулсан. Гэр бүлийн төлөвлөлт, хүүхэдтэй харилцах харилцааны талаар ярилцсан. Гэтэл эхнэрүүд "Та энэ сургалтаа нөхрүүдэд зохион байгуулж өгөөч" гэсэн хүсэлт ирсэн, хавар нь эхнэрүүдэд, намар нь нөхрүүдэд явууллаа. Нэг хорооны 35-40 насны гэр бүлүүдэд зохион байгуулсан. Аавуудтай ярилцахад харилцаанд нь өөрчлөлт гарсан. Жижиг зүйл дээр маргалддаг зөрчилддөг нь даамжирсаар гэр бүлийн хүчирхийлэл рүү явдаг.  Суурь судалгаандаа үндэслээд асуудалтай, зөрчил үүсдэг гэр бүлүүдэд сургалт зохион байгуулъя гэсэн санаачилгыг гаргаж байна. Гадаадын ЭСЯ-дын тэргүүнүүд, НҮБ-ын хамт олон, орон нутгийнхныг ийм чиглэлд хамтарч ажиллахыг хүсэж байна.

Манай яам дээр гэр бүлийн хуулийн  хэлэлцүүлэг явагдаж байна. Бид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төрийн бодлогыг бүх хуулиудтай уялдуулах талаар, зөрчлийн улмаас учирсан гэм хорыг хэрхэн арилгах зэрэг хууль эрх зүйн реформууд хамтдаа яригдаж байна. 

14 хоногийн өмнө Хууль зүйн туслалцааны тухай хууль эцэслэн батлагдсан. Энэ хуулиар төлбөрийн чадваргүй гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нарт үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Одоо бид УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт шүүх шинжилгээний байгууллагын тухай хууль хэлэлцэж байна. Энэ хуулиар анх удаа сэтгэл санааны хохирлыг Монголын төрөөс үнэлж барагдуулдаг үнэлгээний журмыг оруулж ирж байна. Тэгэхээр сэтгэл санааны хохирлыг барагдуулах эрх зүйн орчин бүрдэж байна. 

Шүүхийн шинжилгээний байгууллагад зан үйл засах сургалтыг бүхэлд нь хэрэгжүүлэх боломжгүй байна. 2022 оны аравдугаар сард гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 257 мянган дуудлага цагдаагийн байгууллага хүлээн авсан. 31,760 буюу 12,5 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага хүлээн авсан. Өмнөх оны мөн үеийнхээс ийм дуудлага 1.3 хувиар дуудлага мэдээлэл буурсан.

Залуу гэр бүлтэй харилцах хамтарсан багийн харилцааг нэмэгдүүлэх замаар эерэг хандлагуудыг нэмэгдүүлэх чиглэлээр 2023 оныг тэргүүлэх чиглэл болгоё гэж байна. Амьдрал дээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол шууд баривчлах шийтгэл ихэвчлэн ногдуулж байна. Гэтэл Монгол төрийн эцсийн зорилго нь гэр бүлийг салгах сарниулах уу эсвэл тогтвортой байдлыг хангах чиглэлээр бодлого явуулах уу гэдэг нарийн зааг ялгааг төрийн бодлогод гаргаж ирэх шаардлагатай байна. Эхнэр нь дуудлага өгөөд нөхөр нь баривчлагдсан тохиолдолд цаашид таатай харилцаа явагдахгүй байх.

Аль болох дуудлага мэдээлэл өгөх хүртэлх харилцаан дээр ач холбогдол өгөх ёстой. Цагдаагийн байгууллага тал бүрээс нь шалгах хэрэгтэй. Зарим тохиолдолд хэлмэгдсэн эрчүүд аавуудын тухай гомдол ч байна. ХЗДХЯ Криминологийн холбоотой хамтарч гэмт явдал түүний шалтгааны судалгаа хийсэн. Одоо зөрчлийн шалтгааны талаарх судалгаа хийхээр ажиллаж байна. 

Нэмэлт мэдээлэл өгөхөд 2023 нэгдүгээр сарын 1-нээс эхлээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг анх удаа цахимаар шийддэг болно. Одоо зөрчлийн талаарх мэдээллийг зөрчил шалгах эрх бүхий ажилтан даргын цохолтоор хүлээж аваад холбогдох прокурорын байгууллагаас хэргийн дугаар аваад, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж дуусгаад зөрчлийн хэрэг хаагддаг.

2023 оноос Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 32 байгууллагын 12 мянган субъект зөрчлийн хэргийг шууд компьютер  таблетаар шууд шийдэх боломжтой болно. Эхний ээлжид андроид үйлдлийн системтэй программ хангамж ажиллана. Энэ ажил ирэх оны хагас жилд амжилттай, техникийн болон программ хангамжийн доголдолгүй явагдсан тохиолдолд эрүүгийн шийдэх боломж бүрдүүлнэ.

2023 оны төгсгөлд хөнгөн хэргүүдийг хэлэлцэх цахим шүүх хурлын программ хангамжийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 10 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 18 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 28 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 48 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 49 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 21 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 41 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top