x

Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн боллоо

Хотод амьдарч буй хэн бүхний хувьд ая тухтай, эрүүл, аюулгүй орчныг цогцлоох, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хотын өнгө төрх, төлөвлөлт, зохион байгуулалтыг эмх цэгцтэй болгох үндсэн суурь нь стандарт билээ. Амьдран буй орчноос эхлээд үйлчилгээ авах, зорчих гээд иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөх эдгээр стандартыг тогтоох, мөрдөх нь нийгэм, эдийн засаг, байгаль орчинд олон давуу талыг бий болгоно. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан нь хот стандарттай болох нөхцөлийг бүрдүүлсэн юм. Улаанбаатар хотын хувьд нийт 22 бүлэг, 97 стандартыг батлан мөрдөхөөр төлөвлөж буйн эхний 9 бүлгийн 38 стандартыг баталсан нь 2022 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ.

Энэхүү хэм хэмжээ, стандартыг таниулах, мэдээлэл өгөх, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд, урт хугацааны хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлохоор Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр  зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Д.Сумъяабазар: Хотын хөгжлийн шинэ чиг эндээс эхэлнэ

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “НИТХ Хотын анхны стандартыг хэлэлцэж баталсан нь Улаанбаатарын түүхэнд нэгэн шинэ эхлэл болон тэмдэглэгдсэн. Цаашид стандартыг хэрхэн таниулах, мөрдөх, тогтолцоог нь бэхжүүлэх талаар та бүхэнтэй зөвлөлдөхөөр цуглалаа” хэмээн зөвлөгөөнийг нээлээ.

Зөвлөгөөнд шадар сайд С.Амарсайхан, Хотын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва болон холбогдох байгууллага, газрын төлөөлөгчид, хувийн хэвшлийнхэн, салбар салбарын төлөөлөл оролцсон юм.

Хотын дарга Д.Сумъяабазар зөвлөгөөний үеэр “Хотыг хот шиг хөгжүүлэх, иргэндээ ээлтэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй, эмх замбараатай болгохын тулд хийх бодит алхам нь нэгдсэн стандартыг боловсруулах, батлах, хэрэгжүүлж эхлэх үйл явц болж байна. Улаанбаатарын хувьд энэ бол шинэ эхлэл. 50 жилийн дараа, 100 жилийн дараа бидний үр хойч амьдрах энэ хотыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг чиг эндээс эхэлнэ. Бүгдэд ээлтэй орчин, хүртээмжтэй тэгш үйлчилгээ, ажиллаж амьдрах аюулгүй тайван нөхцөлийг бүрдүүлэх бодлогын бичиг баримтыг цаашид олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжүүлэх, мөрдөх, хэрэгжилтийг нь хянах үйл явцад төр, албан байгууллагууд, иргэд бүгд нэгдэж, өөр өөрсдийн санаачилга, манлайллаа үзүүлэх нь нэн чухал.

НИТХ-ын хурлаар баталсан эдгээр стандартыг хийж буй, цаашид хийх ажилд тусган мөрдөөд эхэлж байна. Тухайлбал, нийтийн тээврийн салбарын стандартыг хангасан 65 автобусыг үйлчилгээнд нэвтрүүллээ. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхдээ энэ шаардлагуудыг мөрдөнө гэсэн үг” хэмээн онцоллоо.

Хотын стандартыг боловсруулах Ажлын хэсгийг 2021 оны арванхоёрдугаар сард байгуулсан бөгөөд 70 байгууллагын 216 ажилтан, албан хаагч, судлаач, мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран 1558 баримт бичиг, материалыг судлан, стандартыг боловсруулсан. Мөн стандартыг боловсруулахын тулд эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагууд, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн саналыг авсан юм. Тиймээс хэрэгжилтийн хувьд биелэх бүрэн боломжтой, олон улсын жишигт нийцсэн, хэрэглэхэд хялбар, үнэ төлбөргүй зэрэг олон давуу талтайг зөвлөгөөний үеэр онцолж байлаа.

Цогц, хялбар, хүртээмжтэй

НИТХ-аар батлан хэрэгжүүлж эхэлсэн есөн бүлэг, 38 стандартыг Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва танилцууллаа.

Хотын стандартын эхний хэсэгт нийгмийн дэд бүтэц, хот төлөвлөлт, хот байгуулалт, худалдаа үйлчилгээний газрын гадна орчин, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, зорчигч тээврийн үйлчилгээ, гэрэлтүүлэг гэрлэн чимэглэл, хог хаягдлын менежмент, иж бүрэн гудамж, ногоон байгууламж гэсэн чиглэлд тавигдах ерөнхий шаардлага, стандартууд багтжээ. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургууль, эрүүл мэнд, төрийн байгууллагын гадна орчны ерөнхий стандартуудаас эхлээд нийтийн тээврийн хэрэгсэл, гудамж талбайн гэрэлтүүлэг, ногоон байгууламж гээд ерөөс хотод оршин сууж буй бүгдэд хамаатай асуудлыг чухалчилсан байна.  

Түүнчлэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээтэй холбоотой бүхий л шаардлагыг нэг дороос цогцоор нь хүлээн авч танилцаж болох,  зураг дүрслэлээр тайлбарласан тул ойлгоход хялбар, хүн бүрд нээлттэй, ил тод, үнэ төлбөргүй, нэгдсэн бүртгэлийн тогтолцоотой учраас хайх, уншиж судлах, танилцахад хялбар, хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөсөн, мөн стандарт бүр түүнд агуулсан хэм хэмжээ, тавигдах шаардлагыг хангасан эсэхийг дүгнэх шалгах хуудастайгаараа онцлог аж.

Бүгдийн оролцоо чухал

Хотын стандартыг батлан гаргаснаар богино хугацаанд буюу 1-2 жилийн хугацаанд стандартын талаарх мэдлэг сайжирч, хотын хөгжилд иргэдийн оролцоо нэмэгдэж, хүн бүр стандарт шаардлагыг хянах боломжтой болох бол дунд хугацаанд хотын соёл төлөвшиж, хууль тогтоомж, стандарт, нормын зөрчил буурч, хөрөнгө оруулалтын ажлын үр дүн сайжирч, орчны таагүй нөхцөлөөс үүдэлтэй осол гэмтэл, өвчлөл буурахын сацуу урт хугацаандаа нийгмийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшилнэ гэж тооцож байгаа гэсэн юм.

Ингэхийн тулд эдгээр стандартыг таниулах, мэдээлэл түгээх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавихад оролцогч бүх талын буюу төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллага, иргэдийн оролцоо, мөн одоо мөрдөж буй бусад хууль, дүрэм журамтай уялдах нь чухлыг чуулганы үеэр онцолж байлаа. Энэ талаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо “Стандартыг хэрэгжүүлэх шатандаа бусад хууль журам, норм дүрэм, техникийн шийдлүүдтэй уялдуулах нь чухал” гэж саналаа хэллээ.

Ташрамд, энэхүү нэгдсэн зөвлөгөөний дараа салбар салбарын төлөөлөл, мөн залуус нийгмийн бүлэгт чиглэсэн зөвлөгөөнүүдийг зохион байгуулж, хотын стандартын талаар таниулах, санал солилцох ажлуудыг хийх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.135)
    Замын хөдөлгөөний стандарт???
    2022 оны 11 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 10 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 19 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 28 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 48 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 49 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 21 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 41 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top