x

Цэцэг Бямбааг төслийн удирдагчаар тавьсан шалтгаанаа тайлбарлахыг ХОТЫН ДАРГААС ШААРДЛАА

Туул, Сэлбэ гол орчмыг тохижуулахад БНСУ-аас туршлага судлахаар болсныг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлсэн бөгөөд төслийн удирдагчаар соошил орчинд Цэцэг Бямбаа нэрээр алдаршсан жүжигчин Б.Цэцэг ажиллаж байгаа тухай олон нийт саяхан мэдсэн билээ.

Тэгвэл энэ хамтын ажиллагаа нэлээд эрт буюу өнгөрөгч тавдугаар сард эхэлжээ. Энэ тухай төслийн удирдагч Б.Цэцэгийн олон нийтэд хийсэн зарим мэдээлэлтэй холбогдуулан хотын дарга Д.Сумъяабазар уучлалт гуйж, тайлбар хийхийг "Creative100" хотын дизайны мэргэжлийн залуучуудын сайн дурын хөдөлгөөний залуус шаардлаа.

Болсон явдлыг тодруулбал, лхагва гаригт Zarig.mn сайтын "Хоёр тал" ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн удирдагч Б.Цэцэг "Тавдугаар сарын 26-нд Хотын дарга Д.Сумъяабазар намайг дуудаад, очиж уулзсан. Олон нийттэй хамааралтай холбоотой ажил юм болов уу гэсэн баримжаатай очиход санал болгосон зүйл нь таамгаас зөрсөн. Нийгмийн эрх ашгийг хүндэтгэсэн төсөл хөтөлбөр бөгөөд 2013 оноос хойш яригдаад өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй явж байгаа төсөл хөтөлбөр гэсэн. Тэгээд иргэний нийгмийн дуу хоолой болсон танд санал болгож байна гээд Туул, Сэлбэ гол орчмын төслийг судалж үзэх санал тавьсан. Би судалсны үндсэн дээр холбогдох хүмүүстэй нь уулзаад, төслийн гацалтыг яаж гаргах вэ зэрэг стратеги боловсруулж эхэлсэн. Иргэдийн оролцоотой хөдөлгөх үүднээс төслийн нэгж болгож хувиргаад, бие даасан байгууллага болгож байж энэ төсөл цааш явах юм байна гээд Засаг даргад хүсэлт тавьсан.

Мөн би хадгаламжийнхаа хугацааг цуцлуулаад хүмүүсийнхээ билетийг авсан, төрийг хараад нэмэргүй юм байна гээд... Нийт 10,728,400 төгрөгийг өөрийнхөө хадгаламжаас гаргасан. Үүний үр дүн нь сайн байсанд баярлаж байна” хэмээн ярьжээ.

Түүний хийсэн энэ мэдээлэл болон Цэцэг Бямбааг төслийн удирдагчаар тавьсан шалтгаанаа тайлбарлахыг "Creative100" хөдөлгөөний залуус хотын дарга Д.Сумъяабазараас шаардлаа.

"ХОТЫН ДАРГА МЭРГЭЖЛИЙН ЗАЛУУЧУУДААС БОЛОН НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭЭС УУЧЛАЛТ ГУЙХ ЁСТОЙ"

зураг

"Creative100" хотын дизайны мэргэжлийн залуучуудын сайн дурын хөдөлгөөний зохицуулагч, урбанист Э.Золзаяа өчигдөр хөдөлгөөний албан ёсны пэйж хуудсаар лайв хийж, өөрийн байр сууриа илэрхийлэв. Ингэхдээ,

-"Creative100" хотын дизайны мэргэжлийн залуучуудын сайн дурын хөдөлгөөнийг 2019 оноос хойш мэргэжлийн залуучууд санаачлан явуулж байгаа. Мэргэжлийн залуучуудын хувьд Б.Цэцэг гэдэг хүний энэ яриаг бид доромжлол гэж хүлээн авч байна. 

Тавдугаар сарын эхний долоо хоногт мэргэжлийн хот төлөвлөгч, мэргэжлийн инженер, мэргэжлийн тээврийн салбарын төлөөлөл, дизайнерууд, архитектуруудыг нэгтгэсэн Creative100 холбооноос хоттойгоо хамтран ажиллаж, мэргэжлийн дэмжлэг үзүүлье гээд Хотын даргын үүдийг сахиж, мөргөж сөгдөх шахаж байж хэд хэдэн удаа санал тавьсан юм.  Гэтэл хэдэн зураг үнэгүй хийгээд өгөөч гэсэн. Бид Хотын даргад тодорхой гудамжуудаа хэлээд өгвөл бид өөрсдийн хөрөнгөөр жишиг болгон тохижуулаад үзүүлье гэдэг санал хүртэл тавьсан.

Хотын дарга мэргэжлийн залуучууд хоттойгоо сайн дурын үндсэн дээр хамтарч ажиллая гэхэд хүлээж аваагүй мөртлөө бидний араар /тавдугаар сарын 26-нд/ яагаад Б.Цэцэг гэх хүнийг дуудаж, энэ том ажлыг өгч байгаа юм бэ. Мэргэжлийн залуус нь хотоо сайхан болгоё гэхээр хаалга үүд нь хаалттай. Гэтэл жүжигчин Б.Цэцэгт энэ боломжууд яагаад ногоон гэрлээр нээгдэж, энэ чухал төслийн зохицуулагч хийж байгаа юм бэ?

Цэцэг Бямбаа гэдэг охиныг би багаас нь мэднэ. Бид хоёр танилууд байсан. Ийм мэдлэггүй мал шиг хүмүүсээр өөрийгөө тойруулаад, мэдлэгтэй хүмүүсийг дайсан мэт үзсэнээрээ та Улаанбаатар хотын иргэдийг амьдралын чанарыг шууд доройтуулж байна. Цагаач бол цагаач л байдаг. Бид цагаач шиг амьдрахгүй. Цэцэг Бямбаа мэтийн хогийн, новшийн жүжигчдээр бидний амьдралыг шийдүүлэх гэж байгаа бол эртхэн бүгдээрээ наана, цаанаа ярилцья. 

Тиймээс хотын дарга Д.Сумъяабазараас эхлээд ямар үндэслэлээр энэ хүнийг сонгож, энэ төслийг өгсөн бэ? гэдэг асуултад ул суурьтай, үндэслэлтэй, албан ёсны хариу тайлбар өгч, алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, мэргэжлийн залуучуудаас болон Улаанбаатар хотын иргэдээс уучлалт гуйх ёстой. Мэргэжлийн бус хүнийг ийм ажилд тавьсан нь Хотын даргад хариуцлага тооцох хангалттай шалтгаан гэж үзэж байна" хэмээн ярив. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 7 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 25 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 45 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 46 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 51 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 18 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 38 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top