x

"Шүүхээс Э.Одбаяр нарын таван хүнд хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэлд нь ял оноосон"

Засгийн газрын хуралдааны дараа Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар иргэн Э.Одбаяр нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шүүх хуралдааны шийдвэрийг "прокурорын яллах дүгнэлт"-ийн хуулбарыг барин тайлбарлав. 

Тэрээр "Өчигдөр иргэн Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болсонтой холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэн Э.Одбаяр нарыг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээр өгүүллээ гэсэн ташаа мэдээлэл гарч байна.

Тодруулбал, нэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйл буюу худал мэдээлэл тараах, нөгөөх нь эрүүгийн хуулийн 23.1 буюу хуулийн сахиулагчийг эсэргүүцэх гэсэн хоёр зүйл ангиар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссан хэрэг нь 2022 оны долдугаар сарын 8-нд шүүхэд шилжсэн байдаг.

2022 оны хоёрдугаар сард Дорнод аймгийн Чойбалсан суманд иргэн С-ийг автомашинаар дайрч байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд нь хохирогчийг автомашинаар санаатай мөргөөд, амь насанд нь аюултай нөхцөл байдалд тусламж үзүүлэлгүй орхиж зугтаасан байна гэдэг мэдээлэл тарсан. Тухайн үед МАН-ын хуулийн хэлтсээс хүнийг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан мэдээлэл гарсныг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүсэлт өгсөн.

Өөрөөр хэлбэл, цаад үр дагавар нь урхагтай үйлдэл буюу хүнийг санаатай дайраад тусламж үзүүлэлгүй зугтсан хэргийг Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд үйлдсэн байна гэх мэдээллийг Э.Одбаяр олон нийтийн сүлжээнд цацсаныг шалгуулах нь зүйтэй гэж үзээд шалгуулсан байдаг.

Нөгөөх нь 2022 оны дөрөвдүгээр сард ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорих шийдвэрээр хоригдох гэж байсан иргэн Д.Монголхүүг Э.Одбаяр нарын дээрх таван хүн цагдан хорих байрны журам дэглэмийг зөрчиж, ажилтных нь эрх чөлөөнд халдаж, улмаар уг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэн авч гарсан үйлдэл нь цагдаагийн байгууллагад шалгагдсан.

Энэ хоёр хэрэг нэгтгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст 2022 оны долдугаар сарын 8-ны өдөр хэрэг нь шүүхэд шилжиж, өчигдөр шийдэгдсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1.1 гэдэг нь хууль сахиулагчийн биед халдаж, эсэргүүцэх гэдэг бие даасан гэмт хэргийн зүйлчлэл. Уг хэрэгт хуулиар торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялтай хэрэг юм.

Шүүхийн шийдвэр бидэнд одоогоор албажиж ирээгүй ч энэ мэдээллийг олон нийтэд өгөх нь зүйтэй. Э.Одбаяр нарын таван хүнийг хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн үйлдэл дээр нь шүүхээс өөрсдийн оршин суугаа дүүргээсээ нэг жилийн хугацаанд гарахгүй байх, зорчих эрхийг хязгаарлах ял оноосон.

Мэдээж шүүхийн шийдвэр албажсанаар шүүгдэгчийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах шүүхэд гомдол гаргах эрх нь үүснэ. Харин одоогоор ямар нэг байдлаар шүүхийн шийдвэрийг албажуулсан зүйл байхгүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 8 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 26 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 46 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 47 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 52 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 19 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 39 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top