x

Биеэ хамгаалах зорилгоор амьсгал боогдуулагч хий биедээ авч явж байсан гэв

Дархан-Уул аймгийн "Оюуны-Ирээдүй" цогцолборын хичээлийн А байрны нэг давхарт нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч хий цацаж тухайн сургуулийн нэгдүгээр ээлжийн 1200 гаруй сурагчийн 150 гаруй нь эмнэлэгт хүргэгдсэн хэрэг өчигдөр гарсан.

Өчигдөр тус газар мэргэжлийн байгууллагууд бүтэн өдөр ажиллаж, сургууль дотор ямар нэгэн хорт хий агаарт тархсан зүйлгүй тул сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулж болох дүгнэлт гаргажээ.

Уг үйлдлийг тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй С үйлдсэн бөгөөд эмэгтэй Э-ийн цүнхнээс авч цацжээ. 15:00 цагийн орчимд 94 хүүхэд, найман том хүн эмнэлгийн тусламж авч байсан бол оройн 17:00 цагийн мэдээллээр 6-12 дугаар ангийн 142 сурагч, 16 багш, ажилтан нийт 158 хүн хоолой боогдох, амьсгал бачуурах, ханиалгах, дотор муухайрах, бөөлжих, цээжээр өвдөх шинж тэмдэг, зовуурьтай эмнэлэгт хүргэгдэн тусламж үйлчилгээ авчээ.

19:00 цагийн байдлаар гурван сурагч хүүхдийн тасгийн түр ажиглалтад байсан бөгөөд бусад багш, сурагч, ажилчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ, зөвлөгөө авсны дараа гэртээ харьжээ.

Гэхдээ нөхцөл байдлаас үүдэн Нэгдсэн эмнэлгийн эмч нар өчигдөр шуурхай байдалд шилжин 00:00 цаг хүртэл ажиллаж шаардлагатай тохиолдолд ирсэн багш, сурагч, ажилтнуудад тусламж үйлчилгээг үргэлжлүүлжээ.

Тухайн сургууль нь химийн лабораторитой бөгөөд гурван давхарт байрлах химийн лабораториас ямар нэг бодис алдагдаагүй нь мөн тогтоогджээ.

Тиймээс хичээл, сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бөгөөд айж, сандрах зүйлгүй гэж мэргэжлийн байгууллагууд мэдэгдлээ.

Мөн амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагч биедээ авч явсан сурагч Э нь өмнө нь Улаанбаатар хотод халдлагад өртөж байсан аж. Давтлага, дугуйлан зэргээс шалтгаалан сургууль дээрээ оройтох тохиолдол их гардаг тул үеэл ах нь биеийг нь хамгаалах зорилгоор уг зүйлийг дүүдээ хотоос авч өгч явуулсан гэж мэдүүлжээ.

Тиймээс эцэг, эх асран хамгаалагчид хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг аймгийн удирдлагууд зөвлөж байна.

Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа тул хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй аж. Нулимс асгаруулагч хий нь хормын төдийд хүний амьсгал боогдуулж нулимс асгаруулдаг. Гэхдээ 20-30 минутын дараа биеэс гадагшилдаг аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 8 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 25 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 46 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 47 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 52 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 19 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 39 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top