x

Н.Сугар: Нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчдог үйлчилгээг нэвтрүүлнэ

Нийтийн тээврийн асуудлын талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугартай ярилцлаа. 

-Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар нийтийн тээврийн автобус бэлэн мөнгөөр үйлчилдэг болох тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ?

-Энэ тогтоолын хэрэгжилттэй холбоотой Нийслэлийн тээврийн газар нь Улаанбаатар смарт хувьцаат компанитай хамтран судалгаа хийж байна. Судалгаа дуусангуут дараагийн үе шатандаа орно. Ер нь ойрын хугацаанд нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчдог үйлчилгээг нэвтрүүлнэ. 

Энэхүү тогтоол нь яагаад гарсан бэ гэхээр одоогийн мөрдөгдөж байгаа картын үйлчилгээ нь төгөлдөржөөгүй байна. Үүний улмаас иргэд жолооч нарт бэлэн мөнгө өгч үйлчлүүлж байгаа юм. Тиймээс ИТХ-аас энэхүү тогтоолыг гаргасан. Гэхдээ энэ нь богино хугацааны шиидэл. Цаашдаа картаар үйлчлүүлэх тогтолцоог илүү төгөлдөр болгох тал дээр анхаарч ажиллана.

-Жолооч иргэдээс бэлэн мөнгө авч нийтийн тээврээр үйлчлүүлдэг зөрчил бий. Нийтийн тээврийн газарт энэхүү зөрчилтэй холбоотой мэдээлэл хир их ирдэг вэ?

-7004 4040 утас болон 1800 1200 гэсэн утсанд иргэдийн гомдол, санал хүсэлтийг хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл эдгээр утсаар төлөвлөлтийн дагуу явахгүй байгаа нийтийн тээврийн хэрэгсэл болон нийтийн тээврийн хүлээлт, нийтийн тээврийн жолооч нарын харилцаа хандлага, бэлэн мөнгө авч байгаа жолооч нарын талаар гомдол мэдээлэл хүлээн авдаг гэсэн үг. Ер нь хоёр утсанд өдөрт ойролцоогоор 40-50 гомдол, санал хүлээн авдаг.

-Зөрчил гаргасан нийтийн тээврийн жолооч болон үйлчилгээний ажилтнуудад ямар хариуцлага ноогдуулдаг вэ?

-Гомдол, санал бүрийг тээврийн улсын хяналтын байцаагч нар шалгаж үздэг. Хэрэв тухайн шалгалтаар гомдол, саналыг үндэслэлтэй гэж үзэх юм бол холбогдох ажилтанд хариуцлага тооцдог. Ингэхдээ 25-50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог бөгөөд зөрчлийг олон гаргах юм бол холбогдох аж ахуйн нэгжид шаардлага тавьдаг.

-Нийтийн тээврийн газрын орлого 2017 онд 50 тэрбум байсан бол 2018 онд 43 тэрбум, 2019 онд 36 тэрбум, 2020 онд 27 тэрбум, 2021 онд 25 тэрбум төгрөг болж буурсан байна. Орлого буурч байгаа шалтгаан нь юу вэ?

-Нийтийн тээврийн газрын орлого буурч байгаад олон шалтгаан бий. Үүний нэг нь иргэд автобусны картаар тогтмол зорчихгүй байгаатай холбоотой.

-Нийтийн тээврийн хүрэлцээ муу байгаа талаар иргэд ярьдаг. Нийтийн тээврийн шинэчлэлтийг энэ онд хэрхэн хийсэн бэ?

-Он гарсаар нийт 100 орчим автобус шинээр оруулж ирсэн. Уг нь энэ он дуусахаас өмнө 500 гаруй автобус оруулж ирэх ёстой юм. Гэвч өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал болон худалдан авах ажиллагаатай холбоотойгоор гацаад байна.

Ер нь Улаанбаатар хотод 1400 гаруй автобус шаардлагатай гэж үздэг. Гэхдээ өнөөдрийн байдлаар 970 гаруй автобус иргэдэд үйлчилж байна. Үүнийг нэн даруй шийдвэрлэхээр Засгийн газраас автобуснуудыг шат дараатай 2024 он хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гарсан.

-Нийтийн тээврийн газар 2021 онд 95 ажилтантай байсан бол одоо 350 ажилтантай болж нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл иргэдийг картаар зорчуулах, карт цэнэглэх үйлчилгээг үзүүлэх зорилгоор автобусны буудал дээр зогсох 257 ажилтан ажилд авсан. Ийнхүү гэнэт ажиллах хүчээ нэмэгдүүлсний шалтгаан нь юу вэ?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын захирамжийн дагуу “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр нэгтгэл 3” ОНӨААТҮГ болон “Сити баз консалтинг” ХХК-нд ажиллаж байсан шалгагч нарыг Нийтийн тээврийн газарт харьяалахаар болсон. Энэхүү захирамжийн дагуу “Сити баз консалтинг” ХХК-ийн шалгагч нарыг өнөөдрийн байдлаар шилжүүлж ажиллаад байна. Цаашдаа “Зорчигч тээвэр нэгтгэл 3” ОНӨААТҮГ болон “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн үйлчилгээний алба хаагчдыг ажилд авна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 8 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 25 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 46 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 47 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 52 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 19 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 39 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top