x

Шүүхээс #NoDoubleStandard хөдөлгөөний таван залууд ЯЛ ОНООЛОО

Төр нь иргэндээ гомдсон хэргийн шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж, шүүх шийдвэрээ танилцууллаа. 

Өнгөрсөн баасан гаригт эхэлсэн иргэн Э.Одбаяр, Б.Цацрал, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд гурав дахь өдрөө үргэлжлэв.

Тодруулбал, "Цахим үндэстэн" арга хэмжээг эсэргүүцсэн #NoDoubleStandart хөдөлгөөнтэй холбоотой нэг, 461 дүгээр ангиас хүн оргуулж байх явцдаа хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн нэг, мөн Дорнод аймагт болсон бусдын машинаар дайрсан хэргийг цахим сүлжээнд тавьсан нэг, сурагчдыг дэгдэж буй бичлэгийг цахим сүлжээнд тавьсан гэх үндэслэлээр дээрх таван иргэнийг Эрүүгийн хуулийн 13.14 болон 23.1.1 дүгээр зүйл ангид холбогдуулж, яллагдагчаар татсан. 

Ийн гурав дахь өдрөө үргэлжилсэн шүүх хуралдаан шийдвэрээ гаргажээ.

Тодруулбал, дээрх таван иргэнийг Эрүүгийн хуулийн 13.14 болон 23.1.1 дүгээр зүйл ангид холбогдуулан шүүсэн бөгөөд тэднийг гэм буруутайд тооцож, тус бүр зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна.

Шүүх хуралдааны дараа Иргэн Л.Ганхөлөг өөрийн цахим хуудаснаа "Биднийг шүүх хурал 3 хоногийн турш тасралтгүй үргэлжилж өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Одбаярт 1.9 жил хорих, Ц.Чинбатад 1 жил хорих, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарт 8 сар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, Б.Бямбагэрэлд 24 сар зорчих эрх хязгаарлах ял оноох саналыг Прокурор гаргасан. Прокурорын саналыг шүүх хэлэлцээд Э.Одбаярт 1.2 жил оршин суугаа дүүргээсээ гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оноосон бол бусдад нь нэг жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах ЯЛ оноов. Ял авсан ч ямартайч гэртээ, охидууд дээрээ буцаж ирлээ. Давж заалдана…" хэмээн бичжээ. 

Мөн тэрээр нээлттэй шүүх хурлыг зохих ёсны дагуу бэлдэж өгөөгүй гэдгийг дурьдав. "Нээлттэй гэх шүүх хурлыг гаднаас ажиглаж байгаа байдал. Дэлгэцийг 4-өөс илүү хүн харах боломжгүй! Дууг нь спикер дээр нь чихээ наан барин хоёр л хүн чүү ай сонсох хэмжээний…" гэжээ. 

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд:

  • Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 

Мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:

  • Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 7 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 25 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 45 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 46 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 51 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 18 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 38 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top