x

Төр нь иргэндээ гомдсон хэргийн шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна

Өнгөрсөн баасан гаригт эхэлсэн иргэн Э.Одбаяр, Б.Цацрал, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Тодруулбал, "Цахим үндэстэн" арга хэмжээг эсэргүүцсэн #NoDoubleStandart хөдөлгөөнтэй холбоотой нэг, 461 дүгээр ангиас хүн оргуулж байх явцдаа хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн нэг, мөн Дорнод аймагт болсон бусдын машинаар дайрсан хэргийг цахим сүлжээнд тавьсан нэг, сурагчдыг дэгдэж буй бичлэгийг цахим сүлжээнд тавьсан гэх үндэслэлээр дээрх таван иргэнийг Эрүүгийн хуулийн 13.14 болон 23.1.1 дүгээр зүйл ангид холбогдуулж, яллагдагчаар татаад байгаа юм. 

Өчигдөр иргэн Э.Одбаяр "Шүүх хуралд нийт долоон хүн хохирогчоор оролцож байна. Тодруулбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсын иргэн Л.Оюун-Эрдэнэ гэсэн гурван статусаар гомдож байгаа гэдгийг шүүх хуралд оролцож буй төлөөлөгчид нь хэлж байна. Мөн цагдаагийн байгууллагаас гурван хохирогч, шүүхийн шийдвэрээс гурван хохирогч байгаа юм.

Хоёр эрүүгийн хэргийн нэг нь цахим үндэстэн буюу #NoDoubleStandart-тай холбоотой бол нөгөөх нь биднийг 461 дүгээр ангиас хүн оргуулж байх явцдаа /иргэн Д.Монголхүүг/ хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн гэх үндэслэлээр үүсгэсэн. Гэтэл оргосон гэх хүн нь оргоогүй гэдэг нь тогтоогдоод хэрэгсэхгүй болоод удаж байна. Өөрөөр хэлбэл, оргосон гэдэг нь огт тогтоогдоогүй, хэрэгсэхгүй болсон хэрэг дээр шүүж байна гэхэд хилсдэхгүй.

Мөн Дорнод аймагт хүүхэд машин дайруулсан видео бичлэгийг ил болгохдоо МАН-ын гишүүдийн нэр хүндэд намайг халдсан гэж үзэж байгаа. Уг нь тухайн хэргийн бичлэг устаад байсан, дарагдах гээд байсан болохоор тус аймгийн иргэн намайг шүгэл үлээхийг хүссэн учраас би өөрийн цахим хаягтаа нийтэлсэн. Тэр бичлэгийг одоо хүртэл устгаагүй учраас бас асуудал үүсээд байгаа" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Уржигдар 13 цаг 25 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Уржигдар 13 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Уржигдар 12 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин Уржигдар 12 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна Уржигдар 12 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ Уржигдар 12 цаг 41 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа Уржигдар 12 цаг 37 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална Уржигдар 12 цаг 05 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 2026-07-24 WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2026-07-24 Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 2026-07-24 Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 2026-07-24 Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 2026-07-24 TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2026-07-24 Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2026-07-24 Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2026-07-24
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top