x

Э.ОДБАЯР: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ГУРВАН статусаар ИРГЭДДЭЭ ГОМДОЖ БАЙГАА

Өнгөрсөн баасан гаригт эхэлсэн иргэн Э.Одбаяр нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал үргэлжилж байна.

Тодруулбал, "Цахим үндэстэн" арга хэмжээг эсэргүүцсэн #NoDoubleStandart хөдөлгөөнтэй холбоотой болон 461 дүгээр ангиас хүн оргуулж байх явцдаа хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн, мөн Дорнод аймагт болсон бусдын машинаар дайрсан хэргийг цахим сүлжээнд тавьсан гэх үндэслэлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гомдлоор дээрх таван иргэнийг Эрүүгийн хуулийн 13.14 болон 23.1.1 дүгээр зүйл ангид холбогдуулж, яллагдагчаар татаад байгаа юм.

Шүүх хурал түр завсарлах үеэр иргэн Э.Одбаяраас яриа авсныг хүргэж байна.

Тэрээр "Одоогоор #NoWar хөдөлгөөний таван хүнд холбогдуулж эрүүгийн хоёр хэрэг, 10 хүнд зургаан зөрчлийн хэрэг үүсээд байгаа. Өнөөдөр хоёр эрүүгийн хэрэгтэй холбогдох шүүх хурал болж байна. Тус шүүх хуралд нийт долоон хүн хохирогчоор оролцож байна.

Тодруулбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсын иргэн Л.Оюун-Эрдэнэ гэсэн гурван статусаар гомдож байгаа гэдгийг шүүх хуралд оролцож буй төлөөлөгчид нь хэлж байна. Мөн цагдаагийн байгууллагаас гурван хохирогч, шүүхийн шийдвэрээс гурван хохирогч байгаа юм.

Хоёр эрүүгийн хэргийн нэг нь цахим үндэстэн буюу #NoDoubleStandart-тай холбоотой бол нөгөөх нь биднийг 461 дүгээр ангиас хүн оргуулж байх явцдаа /иргэн Д.Монголхүүг/ хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн гэх үндэслэлээр үүсгэсэн. Гэтэл оргосон гэх хүн нь оргоогүй гэдэг нь тогтоогдоод хэрэгсэхгүй болоод удаж байна. Өөрөөр хэлбэл, оргосон гэдэг нь огт тогтоогдоогүй, хэрэгсэхгүй болсон хэрэг дээр шүүж байна гэхэд хилсдэхгүй.

Мөн Дорнод аймагт хүүхэд машин дайруулсан видео бичлэгийг ил болгохдоо МАН-ын гишүүдийн нэр хүндэд намайг халдсан гэж үзэж байгаа. Уг нь тухайн хэргийн бичлэг устаад байсан, дарагдах гээд байсан болохоор тус аймгийн иргэн намайг шүгэл үлээхийг хүссэн учраас би өөрийн цахим хаягтаа нийтэлсэн. Тэр бичлэгийг одоо хүртэл устгаагүй учраас бас асуудал үүсээд байгаа" гэсэн юм. 

Мөн тэрээр "Ерөнхий сайд өөрөө жагсаал цуглаан зохион байгуулж байсан хүн шүү дээ гэх" сэтгүүлчийн асуултад "Ерөнхий сайдад одоо юу хэлэх вэ дээ, иргэдээ яллаж чадвал шившиг болно. Ялагдсан ч шившиг болно. Л.Оюун-Эрдэнэд буцах зам байхгүй. Энэ хүн бол шившгийн Ерөнхий сайд" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 7 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 25 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 45 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 46 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 51 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 18 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 38 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top