x

Х.Баянмөнх аваргыг “Нийслэл хотын Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө

Хотын дарга Д.Сумъяабазар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнхөд “Нийслэл хотын Хүндэт иргэн”-ий өргөмжлөлийг гардуулан өглөө.

Шагнал гардуулах үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотын Хүндэт иргэний шагнал бол улс, нийслэлийн төлөө чухал үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдэд олгодог дээд шагнал. Уг шагналыг Маршал Г.К.Жуков, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, В.А.Джанибеков тэргүүтэй 22 эрхэмд олгож, “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж байсан. Өнөөдөр ийнхүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргыг “Нийслэл хотын Хүндэт иргэн”-ээр өргөмжлөн, шагналыг нь гардуулж байгаадаа баяртай байна” хэмээн онцлов.

“Нийслэл хотын Хүндэт иргэн”-ий өргөмжлөл нь нийслэлийн дээд шагнал бөгөөд салбартаа нэр хүндтэй, ажил хөдөлмөрөөр тэргүүлэн, Монгол Улсын нэрийг тив, дэлхийд дуурсгаж, Улаанбаатар хотын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан иргэнд олгодог билээ. Ийнхүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улс, ЗХУ-ын /хуучнаар/ гавьяат тамирчин, Даяар дурсагдах Далай Даян Дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн Дэлхийн аварга, XX зууны Манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Хорлоогийн Баянмөнх гуайг нийслэлийн 23 дахь “Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө.

Х.Баянмөнх аварга нь Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1963 оноос хойш хүч үзэхдээ 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрч, наадамчин олноо цэнгүүлсэн бөгөөд 250 давж, Төрийн есөн хөлт цагаан тугаа тойрч байв. Мөн тэрбээр үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн 1971, 1974 оны ДАШТ-ий мөнгө, 1975 оны алтан медаль, 1972 оны зуны олимпын мөнгөн медальт тамирчин бөгөөд Монгол Улсын 14 удаагийн аварга юм. Х.Баянмөнх аварга нь 1972, 1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдон ажиллаж байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 9 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 17 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 26 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 47 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 48 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 8 цаг 53 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 20 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 9 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 40 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top