x

"Рио Тинто Монгол" ХХК-тай хамтран гэр хороололд хоёр цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, "Рио Тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн тохижилтын ажлын хүрээнд хоёр талт гэрээ байгууллаа.

Өнгөрсөн аравдугаар сарын 6-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, "Рио Тинто Монгол" ХХК болон “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн төлөөллүүд Хүүхдийн паркийг сэргээн засварлах гурван талт хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулсан билээ. Тэгвэл өнөөдрийн хоёр талт гэрээнд нийслэл болон “Рио Тинто Монгол” ХХК-ийн зүгээс хүлээсэн үүргийг нарийвчлан тусгажээ.

Тодруулбал, нийслэлийн зүгээс буюу төрийн зүгээс эрчим хүч, цахилгаан хангамж, дэд бүтэц, хашаа, хайс болоод тухайн бүсэд байгаа аж ахуйн нэгжтэй холбоотой асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэж, тохижилтын ажлыг гүйцэтгэхэд ямар нэг саад учруулахгүй байх үүргийг хүлээсэн. Харин “Рио Тинто Монгол” ХХК-ийн хувьд тохижилттой холбоотой санхүүжилтийг 100 хувь шийдвэрлэж, иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, тогтвортой ногоон байгууламжийг бий болгох үүрэгтэйгээр ийнхүү хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн тохижилтыг 2023 оны долдугаар сард дуусгахаар төлөвлөжээ.

Энэ удаагийн гэрээнд тусгасан нэг чухал зүйл нь гэр хорооллын бүсийн хоёр байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудал байв.

Энэ талаар Хотын дарга Д.Сумъяабазар “Уг гэрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилтоос гадна нийслэлийн хамгийн олон хүн ам оршин суудаг хоёр том дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар заасан байгаа.

Тодруулбал, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт явган зам, дугуйн зам, тохижилт, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулах юм. Мэдээж хотын өнгө үзэмжид эергээр нөлөөлөх, экологийн тэнцвэрийг хангахуйц мод, бутлаг тарьж, тохижилт хийх саналыг нийслэлээс оруулна. Харин төвийн дүүргүүдийн хувьд өөрсдийн нөөц бололцоогоороо цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх боломжтой” хэмээсэн юм.

Баянзүрх дүүрэг болон Сонгинохайрхан дүүрэгт байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн байршлыг нарийвчлан тодорхойлж, ТЭЗҮ-ийг нь боловсруулан, тендер сонгон шалгаруулалт зарлах бөгөөд 2023 онд багтаан тохижуулах аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 21 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 30 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 39 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 59 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 0 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 5 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 32 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 52 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top