x

Оношилгоо, даатгал, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлж, зохих арга хэмжээг авах боломжтой боллоо

Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр хураах цэгийг цахимжуулж буй. Энэ хүрээнд нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр, хураамж авах явцыг арваннэгдүгээр сарын 1-нээс цахимжуулахаар болсон.

Нийслэл хот руу орж, мөн гарч байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авдаг уламжлалт төлбөрийн харилцааг халж, товчоодын ажилтны цалингийн зардал, орон тоог хэмнэх, түүнчлэн тээврийн хэрэгслийн нэвтрэх хугацааг 10 дахин багасгаснаар дараалал, түгжрэл үүсгэхгүйгээр гурван секундэд нэвтэрч гарах боломж олгох шинэ системийг Улаанбаатарын шалган нэвтрүүлэх найман товчоонд суурилуулаад байна.

Хотын дарга Д.Сумъяабазар “Хотын замын хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, ингэснээр иргэдийн амь нас, эрүүл мэндийг учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхээр зам тээврийн нэгдсэн ухаалаг системийг бий болгох ажлыг үе шаттай хийж байна. Энэ хүрээнд  авто замын төлбөр авах цэгийг цахимжууллаа. Өөрөөр хэлбэл, татвараа төлөөгүй, даатгал, оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгсэл хот руу нэвтрэх, хотоос гарах үед цахим системээр цагдаагийн албан хаагчид хяналт тавьж, хууль журмын дагуу зохих хариуцлагыг хүлээлгэдэг болж байна. Энэ маш чухал.

Улаанбаатарт 1.6 сая хүн амьдарч, 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөнд оролцдог. Тэгэхээр энд дүрэм журам, хариуцлагын асуудал өндөр түвшинд яригдах ёстой. Бүгд зорчих хөдөлгөөнд соёлтой оролцож, зөрчил гарахаас сэргийлж, татвар хураамжаа хугацаанд нь төлөн, дүрэм журмаа мөрдөх ёстой. Дэлхийн хотуудын адил хөгжинө гэвэл ингэж л таарна. Нийслэл рүү орж, гарч буй тээврийн хэрэгслийг товчоод бүртгэж хянаснаар, зөрчлийг арилгана” гэж онцоллоо.

Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулах төслийг бид зургаан сарын хугацаатайгаар хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, хот руу шалган нэвтрүүлэх найман товчоонд шинэ төхөөрөмж суулгаж, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг хянах боломж бүрдүүллээ. Төлбөр авах цэгийг ийнхүү цахимжуулснаар нэг талаас замын хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулах боломж гарна. Нөгөө талаас, төлбөр тооцооны уламжлалт хэлбэрийг халаад, цаг, ачаалал бууруулах хэмнэсэн шийдлийг нэвтрүүлж байгаа юм” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Баярхүү “Өнөөдөр шалган нэвтрүүлэх товчоогоор 1200 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрсний 10 шахам хувь нь зөрчилтэй байна. Зөрчилтэй тээврийн хэрэгсэлд энэ талаар сануулж, анхааруулж байгаа” гэлээ.

Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулснаар тээврийн хэрэгсэл товчоогоор нэвтрэх үед улсын дугаарыг таньж, төлбөрийг смарткар систем болон банкны карт, банкны аппликейшнээс автоматаар суутгана. Хэрэв жолооч аппликейшн татаж суулгаагүй, картын дансанд мөнгөгүй бол тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/  системд бүртгэгдэж, нэхэмжлэх үүсэн, дараа нь төлбөрөө төлж болно. Нэг үгээр хэлбэл, жолооч, төлбөр хураагч ажилтан хоёр харилцахгүй, шууд товчоогоор нэвтэрнэ. Мөн оношилгоо, даатгал, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг газар дээр нь илрүүлж, зохих арга хэмжээг авах боломжтой болсон. Энэ нь цаашид нийслэл хотын хөдөлгөөнд хууль зөрчсөн тээврийн хэрэгсэл оролцох боломжийг хязгаарлаж, хяналт зохицуулалтыг сайжруулах боломжийг бүрдүүлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 21 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 39 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 59 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 0 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 5 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 32 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 52 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top