x

Жолооч Д.Мөнхбат: Задгай тээвэр явж байж л үнэ ханш буурч, ачаа барааны эргэлт нэмэгдэнэ

"ЧИНГЭЛЭГ ГЭДЭГ ЧИНЬ ӨӨРӨӨ АМЬТАЙ ЭД БОЛЧИХСОН. ХААНА Л ОЧНО МӨНГӨ НЭХЭЖ БАЙДАГ"

Хил гаалийн өнөөгийн нөхцөл байдлыг тодрууллаа. Энэ талаар Зам тээвэр хөгжлийн сайдын зөвлөх И.Буянжаргалаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.

-Хил гаалийн үйл ажиллагаа хэвийн байгаа юу?

-Хил гаалийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Бид долоо, долоо хоногоор орж гарсан бараа материалын тоог гаргадаг.

-Сүүлийн долоо хоногт хэдий хэмжээний бараа материал орж гарсан талаарх мэдээллийг өгөөч?

-Танд сүүлийн долоо хоногийн статистик үзүүлэлтийг зурган хэлбэрээр явууллаа гэсэн юм.


Гашуунсухайт боомтоор өдөрт 500 машин нүүрс гарч байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. Харин Замын-Үүд боомтоор ачаа барааны оролт гаралт ямар байгаа талаар жолооч Д.Мөнхбатаас тодрууллаа.


-Замын-Үүд боомтын нөхцөл байдал ямар байна вэ?

-Замын-Үүдээр 50-60 машин чингэлэг ачаа орж ирдэг байсан бол ойрын үед жаахан нэмэгдсэн. Өнөөдөр (өчигдөр) гэхэд 90 машин орж ирсэн байна. Өчигдөр 150 машин, уржигдар 160 машин ачаа бараа Замын-Үүд боомтоор орж иржээ. Өнөөдөр жаахан багассан юм байна. Анх чингэлэг тээвэр нээгдэж байснаа бодвол сүүлийн сар гаруйн хугацаанд 2-3 дахин нэмэгдсэн байна. Гэвч чингэлэг нэмэгдсэн ч үнэ ханш буух, урд бөөгнөрсөн ачаа бараа хэвээрээ л байна даа. Хүн өнөөдөр бараагаа захисан бол маргаашдаа орж ирдэг байсан ч чингэлэг тээвэр явж эхлээд сар гаруй хүлээлгэдэг болсон. Тэр байдал хэвээрээ л байна.

-Хилийн цэргийн дугаартай 30 машин чингэлэг тээвэрт оролцож байгаа шүү дээ. Хилийн цэргийн машин нэмэгдсэн юм уу, иргэдийн машин нэмэгдсэн юм уу?

-Хилийн цэргийн 30 машин явдаг байсан. Түүнээс хоёр нь зам тээврийн ослын улмаас ачаа тээвэрт оролцохоо больж 28 хилийн цэргийн машин ачаа тээвэрт явж байна. Энэ машинуудаа гаргана, болиулна гээд байгаа боловч арваннэгдүгээр сар гарчихлаа. Одоо хүртэл болиулаагүй, зогсоогоогүй л байна. Үүнийхээ шалтгааныг Замын-Үүдэд байгаа төрийн бус байгууллагуудыг хоорондоо эвлэлдээд нэг болчихоод ороод ир. Нэг болчихоод ороод ирэх юм бол энэ төрийн машинуудыг хэзээ бол хэзээ гаргахад бэлэн гэдэг тайлбарыг өгдөг. Замын-Үүдэд жолооч нарын төрийн бус байгууллагууд байгаа. Тэд эвлэлдэн нэгдэх процессууд нь явагдаад л байна. Одоогоор таван байгууллага нэгдчихсэн. Гурван байгууллага нь одоогоор нэгдээгүй байна. Гэхдээ нэгдэх нь тодорхой болов уу л гэж харж байгаа.

-Замын-Үүд боомтоор нүүрс тээвэр гарч байгаа юу?

-Нүүрс тээвэр харин ойрдоо сураггүй байгаа шүү. Би сайн мэдэхгүй л байна. Ер нь нүүрс тээвэр гараад эхэлбэл андашгүй л дээ. Том том чингэлгүүд нааш цаашаа явж байдаг юм. Ойрын хугацаанд бол ерөөсөө явахгүй байгаа. Яагаад явахгүй байгаа талаар мэдэх юм алга.

-Задгай тээврээ явуулах сураг байна уу?

-Манайхан чингэлэг олон болчихвол сайхан болчих юм яриад тархи угаагаад байх юм. Энэ худлаа шүү дээ. Задгай тээвэр явж байж л үнэ ханш буурч, ачаа барааны эргэлт нэмэгдэнэ. Чингэлгээр зөөгөөд ачааны эргэлт нэмэгдэнэ, үнэ буурна гэдэг худлаа тархи угаалт яваад байна. Эндээс хэн ашиг олж байна гэхээр олон чингэлэг түрээслүүлдэг хэдэн хятад компанийн дарга нар ашиг олж байна. Манай дарга нарын тархийг угааж, тоглолт хийж байгаа болохоос чингэлэг тээвэр зөв гаргалгаа биш. Чингэлэг тээвэр нь 2022 оны нэгдүгээр сараас явж эхэлсэн. Одоо бүхэл бүтэн 10 сар болж байна. Энэ хугацаанд амлаад байсан үнэ бууна, бүх зүйл сайхан болно гээд байсан нь энэхүү 10 сарын хугацаанд хэрэгжих нь яасан юм бэ. Чингэлгээр явж байгаа тохиолдолд үнэ хэзээ ч буурахгүй. Яагаад гэхээр тэр чингэлэг гэдэг зүйлийг чинь түрээсэлдэг. Чингэлэг гэдэг чинь өөрөө амьтай эд болчихсон. Хаана л очно мөнгө нэхэж байдаг. Тэр мөнгийг нь хэрэглэгчид, жирийн ард иргэд л төлж, горыг нь амсаж байгаа. Манайхан түүнийг ерөөсөө ойлгохгүй байна. Үүний гарц гаргалгааг ерөөсөө хийхгүй байна. Манай Гадаад харилцааны яам, Консулын газрууд захиалгатай байдаг юм уу, албаар тэгээд байдаг юм уу ерөөсөө задгай тээвэр хил гаалийн асуудлыг ярихгүй байна. Бид бол шаардаж байгаа.

Бидний өөдөөс ярьж байгаа, ийм шаардлага өгсөн гээд нэг цаас харуулдаг. Бид бүр арга ядаад чиргүүл солилцоо хийе гэж ярьж байна. Бичгээр саналаа өгчихсөн гээд яриад байгаа болохоос хийж байгаа юм юу ч алга. Хамгийн чухал гол боомтынхоо асуудлыг ярьж, шийдэж чадахгүй Гадаад харилцааны бүхэл бүтэн яамаар яадаг юм бэ. Төр засгийн удирдлагууд, бүх том дарга нар энд ирлээ. Шийдсэн нэг ч асуудал алга. Хил гаалийнхаа асуудлыг л шийдэж байж энэ үнэ ханшийн хөөрөгдөл жаахан цэгцэндээ орно уу гэхээс худлаа тархи угаасан чингэлэг тээвэр яриад хэзээ ч юмны үнэ буухгүй. 2000-3000 чингэлэг түрээслүүлдэг хятад компаниуд монголчуудыг хорлож байна. Бодлогыг нь хүртэл тэд боловсруулж өгч байгаа. Зам тээврийн яаманд ямар ч бодлого байхгүй. Зүгээр хэдхэн дарга нар ажил хийж байгаа нэр зүүгээд л “За за задгайг нь зогсоож байгаад чингэлгээр явуулаад үзчихье” гэдэг. Тэр бол улаан, цагаан лобби шүү дээ. Хэдэн компаниудын лоббид оролцоод ийм болгочихсон. Одоо тэгээд хэзээ задгай нь явж эхлээд хуучин хэвэндээ орохыг үнэндээ хэлж мэдэхгүй байна.

Эрээнд бол юмны үнэ нэмэгдээгүй, 2-3 жилийн өмнөхтэйгөө адилхан үнэ ханштай байгаа шүү дээ. Зөвхөн тээврийн зардал нэмэгдчихсэн. Түүнийг нь монголчууд урагшаа орж чадахаа болингуут дундын зуучууд нь даам гараад хүссэн үнээ хэлээд сууж байдаг болсон. Иргэд хязгаарлагдмал байдлаар ч хамаагүй урагшаа гардаг болох асуудлыг хурдан шийдэхгүй бол манайд үнэ хөөрөгдөх асуудал шийдэгдэхгүй дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 20 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 28 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 37 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 58 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 4 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 31 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 51 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top