x

Засгийн газрын автобаазыг төсвөөс санхүүжүүлэхгүй, автомашины тоог хасна

“Засгийн газрын авто бааз” улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, дүрмийг баталлаа.

“Засгийн газрын авто бааз” сүүлийн жилүүдэд алдагдалтай ажилласан нь тус байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох төрийн байгууллагад үзүүлэх авто тээврийн хэрэгслийн үйлчилгээний тарифыг хатуу тогтоосонтой холбоотой бөгөөд улсын төсвөөс цалингийн санхүүжилтэд гурван тэрбум төгрөг олгож байжээ.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд “төр, олон нийтэд үзүүлж байгаа үйлчилгээний орлогоор өөрийгөө санхүүжүүлэх боломжтой төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газруудыг аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулах, тухайн чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх…” гэж заасан.

“Засгийн газрын авто бааз” УТҮГ-ыг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулснаар санхүүгийн хувьд улсын төсвөөс авдаг цалингийн санхүүжилт байхгүй болж, төсөвт дарамт учруулахгүй болох бөгөөд нөгөө талдаа зах зээлийн зарчимд нийцсэн үнэ тарифаар үйлчлэх замаар орлогоо нэмэгдүүлж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх, улмаар тус үйлдвэрийн газрын ашигт ажиллагаа дээшилнэ гэж үзсэн байна.

Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-"Засгийн газрын Авто бааз төсөвт үйлдвэрийн газар нь 164 авто тээврийн хэрэгсэлтэй 210 орчим ажилтантай. Жилдээ улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг байсныг цаашид 100 автомашинтай 105 ажилтантай, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгож байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 250 машиныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хураан төвлөрүүлсэн. Ойрын хугацаанд дахин 205 автомашиныг хураан төвлөрүүлнэ. Өөрөөр хэлбэл, нийт 509 автомашиныг хураан төвлөрүүлж, автомашин зайлшгүй хэрэглэх шаардлага бүхий эмнэлэг, онцгой, цагдаа, хил хамгаалах, гаалийн байгууллагад хэрэгцээнд тохируулан тарааж өгнө.

Харин төрийн байгууллага ашиглах боломжгүй, элэгдэл нь байх ёстой хэмжээнд хүрсэн автомашинуудыг дуудлага худалдаанд оруулна. Өнгөрсөн хугацаанд нийт 23 автомашиныг 120 гаруй сая төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд оруулсан. Олон аж ахуйн нэгж дуудлага худалдаанд оролцож, нийт үнэлгээ нь 375 сая төгрөгт хүрсэн байна.

Үлдсэн автомашинуудыг хэрэгцээт байгууллага руу нь шилжүүлнэ. Мөн орон нутгийн хэрэгцээнд буюу сум, багийн эмнэлэгт шилжүүлнэ. Гэхдээ хуулийн хүрээнд УИХ-аар оруулж, тогтоол батлагдсанаар шилжүүлэх ажлаа хийх юм" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 21 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 30 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 39 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 59 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 0 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 5 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 32 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 52 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top