x

Ж.Ганбат: ЭТТ сүүлийн зургаан хоногт Монгол Улсад 15.8 сая ам.доллар оруулж ирсэн

Эрдэнэс Тавантолгой ХК-д аравдугаар сарын 26-нд онцгой дэглэм тогтоох шийдвэрийг Засгийн газар гаргаж, бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Тус компани дээр нөхцөл байдал ямар байгаа талаар төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Миний бие аравдугаар сарын 26-ны 15:00 цагт Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу эн тэргүүнд 500 сая ам.долларыг Монгол Улсад оруулж ирэхэд анхаарч, гол ажлаа зохион байгуулсан. Энэ хүрээнд Боомт сэргэлтийн үндэсний хороонд асуудлуудыг танилцуулахад тус хорооноос Баасан гарагт шийдвэрээ гаргаж, тухайн өдрийн оройноос нүүрс тээвэрлэлт эхэлсэн. 

Намайг ажил авахад Тавантолгойн уурхай дээр 20 орчим километр газарт 500 орчим машины цуваа үүссэн, нүүрсээ ачихад хүндрэлтэй байдалд орсон байсан. Оновчтой зохион байгуулснаар уурхай дээр бөөгнөрсөн тээврийн хэрэгслүүдийн тоог буурууллаа.

Мөн аравдугаар сарын 26-наас хойш буюу томилогдсон өдрөөсөө хойш 378 мянган тонн нүүрсийг уурхайгаас Цагаан хад, Цагаан хаднаас цааш борлуулах замаар 15.8 сая ам.долларыг Монгол Улсад оруулаад байна. Энэ байдлаараа ондоо багтаж Монгол Улсад 500 сая ам.доллар оруулж ирэх бүрэн боломж бий. 

ЭТТ ХК өмнө нь 200-300 орчим тээврийн хэрэгслээр 20-30 мянган тонн нүүрсийг экспортод гаргаж байсан бол аравдугаар сарын 26-наас хойш өнөөдрийн байдлаар 657 тээврийн хэрэгслээр 74.8 мянган тонн нүүрсийг өдөрт гаргаж байгаа.

500 сая ам.долларыг оруулж ирэхэд өдөрт хамгийн багадаа 84 мянган тонн нүүрсийг уурхайгаас Цагаан хад руу тээвэрлэж, сардаа 2.5 сая тонн нүүрс экспортолж байж, сард 250 сая ам.доллар оруулж ирэх боломжтой байгаа юм" гэлээ.

ЭТТ ХК-д офтек нөхцөлтэй гэрээ дөрөв бий бөгөөд нэг нь маш нууцын, нэг нь нууцын зэрэглэлтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 22 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 31 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 40 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 0 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 1 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 6 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 33 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 53 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top