x

Монгол Оросын хамтарсан Гуравдугаар сургуулийг ОХУ-д шилжүүлэх саналыг УИХ-ын даргад хүргүүлжээ

Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийг УИХ-ын 29 дүгээр тогтоол, НИТХ-ын тэргүүлэгчдийн 97 дугаар тогтоолоор 1999 онд Монгол Улсын өмчид авч байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл Монгол Оросын хамтарсан сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдийн байгуулсан “Дэлхийн боловсролыг таны хүүхдэд” гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллагаас дээрх тогтоолыг хууль зөрчсөн акт болгуулж, тус сургуулийг Оросын өмчид шилжүүлж өгөхийг холбогдох байгууллагуудаас хүссэн байна. 

Тодруулбал, “Дэлхийн боловсролыг таны хүүхдэд” ГҮТББ-аас өнөөдөр буюу 022 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Азизов Искандер Кубарович болон ОХУ-ын хилийн чанад дахь өмчийн удирдлагын төлөөлөгчийн газарт албан бичиг илгээжээ. Тус албан бичигт "Монгол-Оросын хамтарсан сургуулийг Монгол Улсын төрийн өмчид бүртгэсэн тогтоолын хавсралтын холбогдох заалтыг хүчингүй болгож, тус сургуулийг ОХУ-ын өмчлөлд шилжүүлэх"-ийг хүссэн байна. 

Тодотговол, УИХ-ын 1990 оны тавдугаар сарын 19-ны өдөр "Аймаг нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай" 29 дүгээр тогтоолыг батлахдаа түүний хавсралтын "ХХП.Улаанбаатар хот А.Цогцолбороор шилжүүлэх эд хөрөнгө гэсэн хэсгийн "326" дугаар зүйлээр Орос-Монголын сургуулийн барилга, гадаад багш нарын орон сууцыг бүхэлд нь нийслэлийн өмчид шилжүүлсэн нь хоёр улсын Засгийн газар хоорондын байгуулсан гэрээ, хэлэлцээрийг бүдүүлгээр зөрчсөн хөрш орны найрсаг хамтын ажиллагааг сэвтүүлэх улмаар "Орос-Монголын хамтарсан сургууль"-ийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Тиймээс эл шийдвэрийг илт хууль бус акт хэмээн хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгөхийг хүсжээ. 

Өөрөөр хэлбэл, Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөллийн байгуулсан “Дэлхийн боловсролыг таны хүүхдэд” ГҮТББ-аас Монгол-Оросын хамтарсан сургуулийг ОХУ-ын талд шилжүүлж өгөхийг хүссэн байна. 

Эх сурвалж: iSee.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 22 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 30 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 39 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 0 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 1 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 6 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 33 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 53 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top