x

Б.Наранбаатар: Хөдөлмөрлөж яваа залуучуудаа нухчин дардаг ийм зүйл дахиж битгий гараасай

"BRB" компанийн захирал Б.Энхжаргалан, МУГТ Б.Наранбаатар нар өнөөдөр өмгөөлөгчийн хамт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

МУГТ Б.Наранбаатар "Сүүлийн хэд хоног хууль бус хэрэгт холбогдсон мэтээр бичигдсэндээ спортын хамт олноосоо уучлал хүсье. Аав ээж, гэр бүл, найз нөхдөөсөө мөн уучлал хүсэж байна. Цахим сүлжээгээр дамжуулан, биднийг хараалгаж, зүхүүлж, нийгмээр нь үзэн ядуулах үйл явдал болж байгаад харамсаж байна. Зөвхөн би биш миний ард гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамт олон байгаа. Энэ бол халдлага. Үнэхээр гэр бүл, найз нөхөд халдлагад өртлөө гэж бодож байна.

Би дасгалжуулагч хүн, түмний хүүхдэд хичээл зааж, амьдралаа залгуулаад явж байгаа хүн. Чөлөөт бөх заагаад, хүмүүжүүлж, нийгэмдээ сайн сайхан зүйл бүтээж, манлайлья гэж бодож яваа залуу. Миний шавь нар, эцэг эхчүүд юу гэж бодох вэ? Хүүхдэдээ хар тамхичин, мөрийтэй тоглогч дасгалжуулагч авчиж гэнэ. Би яаж ажлаа хийж, амь зуулгаа залгуулж явах юм бэ? Би зүгээр л хөдөлмөрлөж байгаа залуу шүү дээ. Гэтэл яагаад мөрөөрөө амьдраад явж байгаа залууг нухчин дарах гэж оролдож байгаа юм бэ? Зүгээр л залуу хүний амьдралыг сүйрүүлж байна шүү дээ. Сүүлийн хоёр хоног би хар тамхичин гэж дуудууллаа. Би үр хүүхэдтэй хүн. Нийгмээрээ миний хүүхдийг хар тамхичны хүүхэд гээд жигшээд, ялгаварлаад эхэлбэл яах вэ? Танай аав хар тамхичин гээд байвал тэр хүүхдийн сэтгэл зүй ямар байх вэ? Энэ байдлаа таслан зогсоохгүй бол дахиад олон залуучуудын амьдрал сүйрнэ.

Өөр дээрээ ийм явдал ирсэн болохоор би сайн мэдэж байна. Нийгэм даяар хар тамхичин, мөрийтэй тоглоомчин гээд зарлуулчихсан хүнд хэн хүүхдээ авчирч, сайн тамирчин болгооч гэж захих юм бэ? Гэмгүй нэгнээ гүтгэж, нийгэм даяар хараалгаж, зүхүүлдэг ийм муухай зүйл хийж болохгүй. Бид тэсэхээ болиод хэвлэлийн бага хурал хийж байна.

Спорт сонирхогчид, ард түмэн үнэн зөвийг мэдээсэй гэсэндээ би энд сууж байна. Хар тамхины шинжилгээг нь өгсөн, эмнэлэгт нь очиж, үзлэгт нь орсон. Ямар ч хар тамхи байхгүй, илрээгүй. Бид нар тэгээд явдаг улсууд ч биш. Би хар тамхичин биш, мөрийтэй тоглоомчин ч биш, зохион байгуулдаг хүн ч биш. Ингээд надаар дамжуулан бусдад ял халдааж байгаа юм шиг, спортын салбарыг тэр чигт нь болдоггүй юм гэж нийгэмд харуулах гэж байгаа юм шиг. Ингэж болохгүй.

Залуучуудаа нухчин дардаг ийм зүйл ахиж битгий гараасай. Хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс ажил, амьдралаараа хохирох ёсгүй. Спорт сонирхогчид, ард түмэн үнэнийг ойлгоосой гэж хүсэж байна” гэлээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Спорт,урлагынхан бидний итгэлийг даахгүй эцэст гоншигнохоо больчихооч.Гэм буруутай эсэхээ шалгуулчихаач.Үүний цаана но байна гэж хардаж байгаа.
    2022 оны 10 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 19 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 28 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 37 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 57 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 58 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 3 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 30 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 50 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top