x

Ж.Энхжаргалан: Энэ бол 100 хувийн гүйцэтгэх ажиллагаа байсан гэдгийг хэлэе

Хан-Уул дүүргийн LC tower хотны байранд МУГТ Б.Наранбаатар, С.Эрдэнийн хүү Э.Энхтөгс болон иргэн Ж.Энхжаргалан нарын долоон иргэн мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөн тухайн газраас мансууруулах төрлийн бодис хураан авсан гэх мэдээлэл өчигдөр гарсан. Харин иргэн Ж.Энхжаргалан "өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа" явуулсан гэж мэдээлсэн юм. 

Энэ хэргийн талаар иргэн Ж.Энхжаргалан, Б.Наранбаатар нар өнөөдөр өмгөөлөгчийн хамт хэвлэлийн бага хурал хийлээ. 

Иргэн Ж.Энхжаргалан "Гэртээ харих замдаа найзынхаа дуудсан газар очсон. Очоод ажил төрлөө ярьж дуусаад тэнд байсан найзуудын хүрээнд 13 тоглосон. Тэр газар мөрийтэй тоглоомны газар биш айл байсан. Цагдаа нар ямар ч зөвшөөрөл харуулалгүй, шууд дайрч орж ирж тэнд байсан 7 хүнийг хана руу харуулж зогсоосон. 3-4 цаг орчим болсон. Бүгдийнх нь гар утсыг хураасан. Тэгээд шууд нэг нэгээр нь хажуу өрөө авч орж, шууд тулгасан асуулт асуусан. Байранд бүтэн нэгжлэг хийж, эмийн сан олсон. Түүнээс гарсан тариурыг "энэ юу вэ" гэж асуусан. Тэнд байсан залуусаас бүгдээс нь хар тамхины тест авсан. Ямар ч хар тамхи илрээгүй. Хэвлэлээр гарч байгаа шиг "кашиш" гэдэг хар тамхи гарч ирсэн зүйл байхгүй. Тэр үед тийм зүйл болоогүй. Мөн хэвлэлээр гарч байгаа шиг мөрийтэй тоглоогүй. Бид найзындаа цуглаад хөзөр тоглосон. Энэ үнэн. Харин хар тамхи дээр санал огт нийлэхгүй.

Цагдаагийн алба хаагчид шууд тулгасан, үнэнээ хэл мөрийтэй тоглосон уу гэж. Тэр хэвлэлээр гараад байгаа зурагнууд мөрдөгч нарын гар утсаар дарсан зураг. Биднийг зохион байгуулалттайгаар мөрийтэй тоглоом, хар тамхины хэрэгт унагах гэж оролдож байна. 

Мөн хэвлэлүүдийг биднээс уйчлалт гуйх ёстой гэж бодож байна. 

Хэрэв үнэхээр тэр газраас хар тамхи олдсон бол мөрдөгч нар үйл ажиллагааны 24 цагийн тасралтгүй хийсэн бичлэгээ ил тавь гэж шаардаж байна.

Бид хана руу хараад зогсож байсан. Тэнд мөрдөгч нар кармаанаасаа гаргаад тавьсан бол яах юм. Бидний нэр төрд халдаж байна. Нийгэмд нэгэнт биднийг харуулсан. Үнэхээр бидний буруу байсан бол шүүхээр шийдэгдсэний дараа зарлах хэрэгтэй. Энд процессийн маш олон алдаа гарсан. Нотлогдоогүй, анхан шатны хэргээр залуусыг ингэж сошил дээр яллаж болохгүй. Энэ бол 100 хувийн гүйцэтгэх ажиллагаа байсан гэдгийг хэлэе" гэлээ. 

Харин түүний өмгөөлөгч "Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа нь нууц байдаг. Үүнийг хэвлэх, хувилах хуулийн хүрээнд хориотой байдаг. Өмгөөлөгч хүртэл хэргийн материалтай танилцахдаа нууц задруулахгүй гэж гарын үсэг зурдаг" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 20 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 28 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 37 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 7 цаг 58 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 8 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 4 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 31 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 10 цаг 51 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top