x

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх шуурхай штаб ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын 2022 оны Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай захирамжийн дагуу аравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Шуурхай штаб ажиллаж байна.

Тодруулбал, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төвийн байранд харьяа мэргэжлийн байгууллагын албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж буй юм. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт 33, Чингэлтэй дүүрэгт 14, Баянзүрх дүүрэгт 22, Сүхбаатар дүүрэгт 32, Баянгол дүүрэгт 10, Хан-Уул дүүрэгт 9, Налайх дүүрэгт 24, нийт 144 засвар, үйлчилгээтэй холбоотой дуудлага ирээд байна. Харин угаарын хийн хордлогын дуудлага, мэдээ ирээгүй байгаа юм.

Галлагааны улиралд зуух, ханан пийшин, яндангийн битүүмжлэл алдагдах, цэвэрлэгээ хийгээгүйн улмаас бөглөрөл үүсэх, яндангийн хаалтыг хаах, зуухны битүүмжлэл алдагдах зэргээс шалтгаалан угаарын хийн  улмаас иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох эрсдэл үүсдэг.

Жилийн хамгийн их угаарын эрсдэл гарсан тохиолдол нь дөрөв болон аравдугаар саруудад байдаг аж.

Иймд нийслэлийн долоон дүүргийн Засаг дарга, хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарын нийт 250 гаруй ажилтанд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулсан юм.

Мөн Налайх дүүрэг агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсонтой холбоотойгоор тус дүүргийн 300 гаруй албан хаагчид сургалт орж, гэр хорооллын айл өрхүүдэд өвөлжилтийн бэлтгэл хангах, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөмж өгөн ажиллаж байна.

Мөн өнөөдөр буюу аравдугаар сарын 26-ны байдлаар сайжруулсан шахмал түлшний 120.000 тонн нөөцтэй байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд сайжруулсан түлшний нөөцийг энэ оны тавдугаар сараас бэлтгэж эхэлсэн бөгөөд одоогоор борлуулалтын 520 цэг ажиллаж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 2 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 11 цаг 3 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 11 цаг 41 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 11 цаг 43 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 11 цаг 44 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 11 цаг 52 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 11 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 12 цаг 1 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 12 цаг 4 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 12 цаг 5 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 12 цаг 6 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 14 цаг 23 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 20 цаг 21 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 20 цаг 23 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ 20 цаг 26 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 20 цаг 26 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ 20 цаг 28 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ 20 цаг 28 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Уржигдар 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Уржигдар 18 цаг 09 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top