x

Монголчуудыг Хятад, Орос биш, бид өөрсдийгөө шулж байна

"Сэтгэшгүй" ХХК-ийн захирал С.Хүрэлбаатар өнөөдөр гадаадын банк оруулж ирж, бага хүүтэй зээлээр ААН-үүдээ дэмжих хэрэгтэй талаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Бид үр хүүхэд, хойч үедээ өртэй  монгол үлдээх үү, өргүй монгол үлдээх үү гэх үе дээрээ байна. Гадаадын банкийг Монголд оруулж ирээд зээл авч чаддаг бол БНХАУ-ын барьж байгуулж байгаа махны үйлдвэрүүдтэй өрсөлдөх хэмжээнд очно. Манай улсын зээлийн хүү жилийн 24-30 хувь. Олон улсын банкны зээлийн хүү 2-3 хувь байгаа. Ингээд бодохоор монголчуудыг БНХАУ, ОХУ шулж байна уу? Үгүй. Бид өөрсдийгөө шулж байгаа. Үүнээс гарах арга зам бий. 

Тусгаар тогтносон улсаа авч үлдье гэвэл хүү багатай зээлийг ард түмэндээ олгох хэрэгтэй байна. Ялангуяа бүтээн байгуулалт хийж буй аж ахуйн нэгжүүдэд маш бага хүүтэй зээл олгомоор байгаа юм" гэв. 

Монгол Улсаа бид өөрсдөө хөгжүүлэх ёстой. Үйлдвэр хөгжүүлэхээр өгсөн гурван хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа болсон. Эдийн засаг бүрэн сэргээгүй тул энэхүү зээлийг аж ахуйн нэгжүүд төлж чадахгүй. Тиймээс нэг бол зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, үгүй бол тэглэх хэрэгтэй. Мөн Хөгжлийн Банкнаас орж ирсэн хөрөнгөөр дэлхийд тэргүүлэх чиглэлээр үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг санхүүжүүлмээр байна. 900 орчим тэрбум төгрөг орж ирсэн гэдэг ч 2024 оны сонгуульд зарцуулагдах гээд байгаа. Тиймээс Монголд хэрэгтэй төслийг санхүүжүүлмээр байна.  

Эрдэнэс Тавантолгой компанийн гаргаж байгаа ногдол ашгийг иргэд авахаас татгалзмаар байна. Энэ мөнгийг дулааны цахилгааны станцын ажилд зарцуулах хэрэгтэй. Дулаан, цахилгааныг үнэгүй болгох хэрэгтэй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 29 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 37 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 47 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 7 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 8 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 13 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 40 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 0 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top