x

Галт тэрэгний тасалбарын үнэ ирэх сарын 1-нээс нэмэгдэнэ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 6 дугаар хуралдаан өнөөдөр болж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2022 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 11/2796 дугаартай албан бичгээр ирүүлсэн зарим ачаа тээврийн бүлэг болон зорчигч тээврийн үнэ, тарифыг индексжүүлэх талаар “Зөвшөөрөл хүсэх” тухай хүсэлтийг хэлэлцжээ.

ШӨХТГ-аас судалгааг хийхдээ үнэ тарифын индексжүүлэлт хийх тээврийн бүлгүүдийн хувьд Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас холбогдох саналыг авсан байна.

Дээрх асуудлыг шийдвэрлэхдээ нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй, иргэдийн амьжиргааны түвшинд хүндрэл учруулахгүй байх зорилгоор хүнс, барилгын материал, шатахуун зэрэг нийгмийн чанартай ачаа тээврийн үнэд өөрчлөлт оруулахгүй хэвээр үлдээж экспортын ачаа тээврийн бүлгийн болон зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг тодорхой хувиар индексжүүлэхээр болжээ.

Хуралдаанаар экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг 20 хувь, экспортын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үнэ тарифыг 15 хувь, экспортын жонш тээвэрлэлтийн үнэ тарифыг 15 хувь, экспортын нүүрсний тээвэрлэлтийн үнэ тарифыг 20 хувь, мөн зорчигч тээвэрлэлтийн хувьд орон нутгийн болон олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг тус бүр 50 хувиар индексжүүлэхийг дэмжиж, “Зарим бүлгийн ачаа тээвэр болон зорчигч тээврийн үнийн өөрчлөлтийг зөвшөөрөх тухай” тогтоолын дагуу индексжүүлэн, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн тогтоол гаргасан байна.

Мөн хуралдааны тэмдэглэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-д дээрх үнэ тарифын индексжүүлэлт хийснээр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, үйлчилгээний чанар стандартыг сайжруулах, ашиглалтын хугацаа дууссан ачаа тээврийн вагон болон зорчигч тээврийн вагоныг шинээр солих, сайжруулах, зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэл хүргүүлжээ.

Зорчигч тээврийн тарифын хувьд 2017 оноос хойш индексжүүлэлт хийгээгүй бөгөөд одоогийн мөрдөгдөж буй тарифаар орон нутгийн зорчигч тээврийн хувьд нийтийн вагон УБ-Дархан чиглэлд 6000 төгрөг байдаг бол уг чиглэл дэх том оврын автобус 20600, суудлын тэрэг (такси) 31000 төгрөгийн үнэ тарифтай байна.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу үнэ тарифын индексжүүлэлт хийснээр дээрх чиглэлд иргэдэд үйлчлэх үнэ тариф  9000 төгрөг болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 32 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 40 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 50 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 10 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 11 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 16 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 43 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 3 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top