x

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг эгүүлэн татах асуудлаар Цэцэд ханджээ

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг эгүүлэн татах асуудлаар Хан-Уул дүүргийн иргэн Э.Түвшинбаяр Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Тэрээр "УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол Цэц дүгнэлт гаргана гэсэн заалттай. Гишүүн Д.Сарангэрэл нь иргэнийг нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан. Энэ нь Үндсэн хуульд тод томруунаар заасан хүний эрхэд халдсан" гэв.

Энэ талаар түүний өмгөөлөгч Б.Гомбодорж "Цэцэд хандсан хүнд хууль зүйн туслалцаа үзүүлээд ажиллаж байна. Хан-Уул дүүргийн иргэн Э.Түвшинбаяр нь 2022 оны аравдугаар сарын 4-нд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан. Улмаар бид өмгөөлөгчөөр нь ажиллаж байна. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Энэ талаар дүгнэлт гаргаж өгөөч хэмээн Үндсэн хуулийн цэцэд тухайн иргэн  хандсан.

Тодруулбал, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд асан Д.Сарангэрэл Халамжаас хөдөлмөрт хэлэлцүүлгийн үеэр илтгэл тавихдаа, нийт ард иргэдийн цөөнгүй хэсэг болох 1,520 өрхийг улны айл хэмээн хэлсэн. Энэ нь Үндсэн хуульд заасан хүнийг хөрөнгө чинээ, гарал үүсэл, нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхахгүй байх эрхийг зөрчлөө гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн тангараг өргөдөг. Ингэхдээ Үндсэн хуулийг чанд сахиж нийтийн эрх ашиг болон улсын эрх ашгийг эрхэмлэн дээдэлнэ гэж заасан байдаг. Энэхүү тангаргаа зөрчиж, тангаргаасаа няцсан хэмээн үзэж байгаа юм. 

Мөн энэ нь ямар хуулиудтай уялдаж байна вэ гэвэл, УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн нэгдүгээр зүйлийн 1.1, 13 дугаар зүйлийн 13.10 заалтуудыг тус тус зөрчиж байгаа юм.

Цэцээс дүгнэлт гаргаад тухайн дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг нь тогтоогдвол шууд УИХ-д дүгнэлтээ хүргүүлнэ. Эгүүлэн татах асуудал нь УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хамааралтай. Тэд шийднэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 32 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 41 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 50 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 10 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 11 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 16 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 43 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 3 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top