x

Осолд холбогдсон Ч.Маралмаа, Г.Батсүх нар хэн байв

Осол үйлдсэн хэмээх Ч.Маралмаа 1993 онд Дархан-Уул аймагт төрсөн. Нэгэн хувийн эмнэлэгт шүдний эмчээр ажиллаж байгаа. Ял шийтгэлгүй. Нэг удаа цагдаагийн байгууллагад хуурамч дуудлага өгсөн гэдгээр шалгагдаж торгуульж байсан. Жолооны үнэмлэхгүй бөгөөд жолооч биш аж. Тэгвэл түүний ажилладаг гэх Сан медикал центр хэмээх эмнэлэг нь Хан-Уул дүүрэг VIII хорооны нутаг дэвсгэрт орших Оргил худалдааны төв Enkanto-д байрладаг.

Тус эмнэлэг рүү холбогдож эмч Ч.Маралмаагийн талаар тодруулахад маркетингийн ажилтан “Манай эмнэлгээс аль дөрвөн сарын өмнө гарчихсан. Бид мэдэхгүй” гэх хариултыг өгсөн юм. ЦЕГ-ын мэдээллээр иргэн Ч.Маралмаа нь цагдаагийнхан болон цэргийнхний гэр бүлтэй хамааралтай бус ажээ. Тухайн иргэний талаар шүдний эмч гэх боловч мэргэжлийн шалгалтдаа тэнцээгүй, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй байж эмч хийж байсан гэх мэдээлэл ч байна.

Харин түүнтэй нэр холбогдоод буй Гончигийн Батсүх нь 36 настай. Согтуугаар удаа дараа жолоо барьж, жолоочийн эрхээ хасуулсан. Таван толгой, Хөгжлийн банкинд ажиллаж байсан, гурван хүүхэдтэй, гэр бүлтэй залуу гэх. Г.Батсүх нь 2017-2018 онд Хөгжлийн банкны Хөрөнгө оруулалт, бодлого зохицуулалтын хэлтсийн захирлаар ажиллаж байсан. мөн “Эрдэнэс Mаван толгой” ХК, “Монгол шуудан банк”, Үндэсний аудитын газарт ажиллаж байжээ. Тэрбээр өдгөө хүнсний худалдаа, барьцаалдан зээлдүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Номт Би Би Эйч” ХХК-ийн захирлаар ажилладаг. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд оршин суудаг ажээ.

Тэгвэл 7220 УБХ дугаартай машин хэнийх вэ?

Энэ талаар иргэн Ц.Мөнхбаатар цахим хуудсандаа нийтлэхдээ “Хүүхэд дайрсан цагаан Ланд-200-гийн эзэмшигч 31 удаагийн үйлдлээр 905 мянган төгрөгийн зөрчил гаргасан ч торгуулиа төлдөггүй,хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх зөрчлийг байнга шахуу гаргадаг “хүнд гар” байна” хэмээн бичжээ. Харин уг машины мэдээллийг өчигдөр torguu­li.mn-ээс шүүж үзэхэд бүх торгуулиа төлсөн. Хамгийн сүүлд 70000 төгрөгийг аравдугаар сарын 7-ны өдөр төлсөн тухай мэдээлэл гарч ирсэн юм. 7220 УБХ дугаартай машины жинхэнэ эзэмшигч нь Чингэлтэй дүүргийн XII хороо, Дэнжийн 1000 захын махны худалдаа, авто засварын газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Номт Монгол” ХХК-ийн захирал Г.Хадхүүгийн эзэмшлийнх ажээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 32 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 41 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 50 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 10 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 11 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 16 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 43 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 3 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top