x

ЕБС-ийн сурагч халаасны мөнгөөрөө зурагт мэдээлэл хэвлэн оросуудад тарааж байна

Энэ хүүг Цолмонгийн Сэмүүн гэдэг. "Орхон Хасу" сургуулийн 12-р ангийн сурагч. Тэр дайны хөлөөс дүрвэн Монголд ирсэн ОХУ-ын иргэдэд (тэдний зарим нь үндэс, язгуур нэгтэй монгол туургатан улс буриад, тува нар) зориулж ийм хөөрхөн постер (зурагт мэдээлэл) хэвлээд хотын гудамжаар явж, оросуудад тарааж байна.

Түүний бэлтгэсэн энэ зурагт хуудсанд манай улсад аялахаар, түр оршин суухаар ирсэн ОХУ-ын иргэдэд шаардлагатай дараах мэдээллүүдийг багтаасан байна.

-Монгол Улсад түр болон урт хугацаагаар оршин суух, ажиллах, сурахаар визээ сунгуулахын тулд хаана хэрхэн хандах,

-Удаан хугацаагаар оршин суух буюу орон сууц түрээслэх тохиолдолд интернэтээс хэрхэн хайлт хийх, мөн үүнтэй холбоотой залилан, гэмт хэргээс яаж сэргийлэх,

-Замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, замын хөдөлгөөний дүрэм зөрсөнөөс үүдэх хариуцлага буюу торгуулийн хэмжээ,

-Яаралтай тусламжийн дугаарууд болон шаардлагатай үед хандах ёстой Гадаадын иргэн, харьяатын дугаарыг Орос, Англи, Монгол хэл дээр бэлтгэж хэвлүүлжээ.

ОХУ-аас Украинд хийж буй дайнтай холбоотойгоор ерөнхийлөгч Путин өнгөрөгч есдүгээр сарын 21-нд цэргийн дайчилгаа зарласан. Дайчилгаа зарласнаас хойш сар орчмын хугацаанд ОХУ-ын иргэд, түүний дотор хил орчмын Буриад, Тува улсын иргэд манай улсад олноороо зорчих болсон билээ.

Үндэс, язгуур нэгтэй буриад, тува иргэдийг манай иргэд ч бас сайхан сэтгэлээр алгаа дэлгэн угтаж, орон байраар хангаж, ажилд зуучилж байгаа мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаа. Гэвч сурагч Ц.Сэмүүн шиг энгийн мөртлөө зайлшгүй хэрэгтэй, ийм хөөрхөн гарын авлагын тухай хэн ч санаагүй байж магадгүй юм.

Эхний ээлжинд тэр энэ постероо ээж, аавынхаа өгдөг халаасны мөнгийг цуглуулж цөөхөн хувийг хэвлэн тараасан байна. Зурагт хуудсыг авсан зочдын олонхи нь “Баярлалаа” хэмээн уриалгахан хүлээж авдаг бол зарим нь “Би орос биш”, эсвэл “Казакстанаас ирсэн” хэмээн эелдгээр татгалздаг аж. Тэд ч гэсэн хүүхдийн сэтгэл шингэсэн үнэ цэнэтэй энэ мэдээлэл жинхэнэ хэрэгтэй хүндээ очоосой гэсэндээ ийн татгалздаг биз ээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 7 цаг 40 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 7 цаг 49 мин "Хараал хүрсэн хот" 7 цаг 58 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 8 цаг 18 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 9 цаг 19 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 9 цаг 24 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 9 цаг 51 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 10 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 11 цаг 11 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 23 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top